Дорнын гоо зүйг шингээсэн өвлийн олимпын ордон талбайнууд олон нийтэд үйлчлэх болно
2022-02-27 15:32:32
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпын хаалтын ёслолын үеэр, 2008 оны Бээжингийн зуны олимпын оддоор бүрдсэн таван цагираг аажмаар дээшлэн, 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг төлөөлсөн цасан цэцгийн бамбар алгуурхан бууж, энэ удаагийн өвлийн олимп албан ёсоор өндөрлөсөн юм.

Галт бамбар бөхсөн боловч эрч тэмүүлэл, гайхамшиг нь өнө мөнхийн болж үлдлээ. Олимпын үзэл санаа үеийн үед унтралгүй уламжлагдах юм. Бээжингийн өвлийн олимпоос дэлхий нийтэд үлдээж өгсөн нандин оюун санааны, биет өв цаашид хадгалагдан уламжлагдаж, тэр "цасан цэцэг"-ийн гайхамшиг бидний дунд байсаар байх болно. Бид хамтдаа энэ удаагийн өвлийн олимпын сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй торгон агшнуудыг эргэн санаж, тэдгээр ордон талбайн бүтээн байгуулалт, цар тахлын сэргийлэлт, шинжлэх ухаан технологийн зэрэг онцлог зүйл болон туршлагыг эргэн харж, энэ удаагийн спортын томоохон наадам бидэнд чухам юу үлдээж өгснийг хамтдаа сүвэгчилье.

Дүрслэл ба төсөөллийн хослол — Дорнын гоо зүйг шингээсэн өвлийн олимпын ордон талбайнууд хүмүүст үйлчлэх болно. “Шувууны үүр”, “Мөсөн шоо”, “Мөсөн тууз”, “Цасан луу”, “Цасан Ру И” гээд маш гоё гоё нэрүүдээр Бээжингийн өвлийн олимпын ордон талбайг нэрлэсэн байдаг. Үндэсний цанын харайлтын төв “Цасан Ру И”, Үндэсний тэшүүрийн ордон “Мөсөн тууз”, Үндэсний бобслей, чарганы спортын төв “Мөсөн луу”, Шөүганы биг эйр төв зэрэг цогцолборт өвлийн олимпын шилдэг амжилтууд төрж, дэлхий нийтэд баялаг дорнын гоо зүйг харуулсны зэрэгцээ баялаг өвлийн олимпын өвийг үлдээсэн юм.

2008 оны зуны олимпын тэмцээнд үйлчилсэн зарим талбайнуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэчилж, зуны болон өвлийн спортын тэмцээнүүдийг зохион байгуулах чадамжийг бүрдүүлж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын үеэр дахин өвөрмөц гайхамшгийг харуулсан юм.

2022 оны өвлийн олимпын нээлт, хаалтын ёслол болсон “Шувууны үүр” цогцолбор

2022 оны өвлийн олимпын нээлт, хаалтын ёслол зохиогдсон Үндэсний төв цэнгэлдэх “Шувууны үүр” цогцолборт 2008 онд зуны олимпын нээлт, хаалтын ёслол, хөнгөн атлетик болон хөл бөмбөгийн тэмцээн зохиогдож байсан юм. Бээжингийн өвлийн олимпын дараа тус цогцолборыг төрөл бүрийн спортын тэмцээн, зугаа цэнгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглах болно.

Өвлийн олимпын кёрлингийн тэмцээн зохиогдсон “Мөсөн шоо”

Өвлийн олимпын кёрлингийн тэмцээн зохиогдсон “Мөсөн шоо” бол Үндэсний усан сэлэлтийн төв “Усан шоо”-г шинэчлэн байгуулснаас ирэлтэй юм. Хойшид тус цогцолборт усан сэлэлтийн тэмцээн зохиож болохоос гадна мөсний спортын тэмцээн, соёлын томоохон тоглолтын үйл ажиллагааг ч зохиож болох тул улируулан, урт хугацаагаар ашиглах боломжтой юм. Үүнээс гадна У Кэ Суны спортын төв, Нийслэлийн биеийн тамир спортын ордон зэргийг ч өвлийн олимпын дараа спортын тэмцээн, бусад соёлын болон зугаа цэнгэлийн үйл ажиллагааны ерөнхийлсөн цогцолбор болгон ашиглах юм.

Үндэсний тэшүүрийн ордон “Мөсөн тууз”

Шөүганы Биг Эйр тавцан

Үндэсний бобслей, чарганы спортын төв “Цасан луу”

Үндэсний цанын харайлтын төв “Цасан Ру И”

ОУОХ веб сайтдаа, зуны болон өвлийн олимпын аль алинийг нь зохион байгуулсан дэлхийн анхны хот болсны хувьд Бээжингийнхэн бэлгэ тэмдгийн чанартай олон ордон цогцолборуудыг улируулан ашиглаж чадах юм, энэ нь мөн олимпын түүхэн дэх анхны тохиолдол болно. Эдгээр ордон талбайнууд бол 2022 оны Бээжингийн өвлийн олимпын өвийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өвлийн улирлын спортын хөгжилд түлхэц өгч, олон нийтийн эрүүл мэнд, нийгмийн хөгжилд ашиг тус авчирж, эдийн засгийн хөгжилд боломжийг олгох болно гэж тэмдэглэжээ.

ОУОХ-ны Бээжингийн өвлийн олимпын зохицуулах комиссын дарга Антонио Самаранч хэлэхдээ: “2008 оны зуны олимпын адилаар, Бээжингийн өвлийн олимпын өв нь үе үеийн Хятад хүмүүст үр өгөөжөө өгөх болно. Гайхамшигтай ордон цогцолборууд ирээдүйд ард олонд нээлттэй ажиллаж, өвлийн олимпын үеийн 16 хоногийн хугацаанд төдий бус хойшдын 60 жилд гэсэн ч эерэг үүрэг гүйцэтгэх болно” гэсэн юм.

Уртнасан