Хоёрдугаар сарын 18-нд ОУОХ-ны ерөнхийлөгч Бах Бээжингийн цагаан олимпыг өндрөөр үнэлж, “хүмүүс бүгд л эв санаа нэгтэй ажиллаж, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хичээсэн болохоор цар тахлын нөхцөлд ч спортын агуу их арга хэмжээ амжилттай зохион байгууллаа” гэжээ.
Даян дэлхийг “самраад” байгаа цар тахлын нөхцөлд өвлийн олимпыг амжилттай зохион байгуулна гэдэгт амаргүй байлаа. Хятад улс Бээжин, Жанчхүү, Яньчингийн тэмцээний гурван бүс дэх холбогдох хүн харын ирж очих, нааш цааш зорчих, хоол унд, уралдаан тэмцээн болон нээлт хаалтын арга хэмжээг бүхнийг “хаалттай бүс”-ийн горимд оруулж ажилласан юм.
Хятадад ирж уралдаан тэмцээнд оролцох гадаад орнуудын тамирчид болон холбогдох хүмүүсийг бүгдийг 21 хоногийн тусгаарлалтаас чөлөөлсөн боловч ирэхээсээ өмнө 14 хоногийн өмнө вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байхыг шаардсан юм. Тэгээд ч онгоцонд суухаас өмнө 96 цагийн доторх хоёр удаагийн нуклеин хүчлийн шинжилгээний сөрөг дүнтэй байх шаардлагатай бөгөөд Хятадын гаалиар нэвтрэхдээ дахин шинжилгээнд хамрагдах шаардлагатай байдаг. Тиймээс Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал нь онгоцны тусгай зогсоолын бүс, тусгай ажлын бүс, орц гарц, маршрут зэргийг гаргаж, олимпын холбогдох хүмүүс болон жирийн зорчигчдыг тусгаарлаж салгасан байдаг.
Мөн олимпын холбогдох үйл ажиллагаанд оролцож буй дотоодын ажилтнуудыг өдөр бүр эрүүл мэндийн хяналт болон нуклеин хүчлийн шинжилгээнд хамруулсан бөгөөд эдгээр хүмүүс зөвхөн тусгай зориулалтын зам харилцааны хэрэгслээр зорчиж болох бөгөөд “хаалттай бүс”-эд байгаа хүмүүс болон нийгэм нийттэй ойрын хавьтал авахыг хориглосон байдаг. Олимпын наадамд үйлчлэх хэдэн мянган авто машинд өдөр бүр гурав удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байдаг.
Энэ удаагийн цагаан олимпоор дэлхий нийтийн анхаарлыг татсан бас нэг зүйл бол даруй дэвшилтэт технологийг ашигласан явдал юм.
Бээжингийн цагаан олимпын үеэр хэдэн зуун “ариутгал, халдваргүйжүүлэлтийн ухаалаг ажилтан” талбай заал, олимпын хотхонд ажилласан юм. Арга хэмжээнд оролцох хүмүүс амны хаалтаа авахгүйгээр холбогдох үнэмлэх, гэрч баримтаа эдгээр робот, ухаалаг төхөөрөмжийн дэлгэцээр уншуулаад л шууд таних бөгөөд биеийн халуун, эрүүл мэндийн нөхцөл, нуклеин хүчлийн шинжилгээний дүн зэрэг найман үзүүлэлтийг шууд шуурхай шалгаж чаддаг байна. Ариутгагч робот нь нэг удаад 16 литр ариутгагч шингэн савлаж, нэг минутад 36 квадрат метр талбайг ариутгах бөгөөд нэг удаа цэнэглээд 4-өөс 5 цаг ажилладаг болохоор олимпын үеэр маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Энэ бүхний ачаар Бээжингийн цагаан олимп амжилттай болж, нийгэм нийт, цаашлаад олон улсаас өндөр үнэлгээ авсан байдаг.