Бээжингийн өвлийн олимп нь дэлхийд хамгийн том цар хүрээтэй, хамгийн дээд түвшин бүхий өвлийн спортын иж бүрэн арга хэмжээ болсон бол өрсөлдөөний үр дүн нь энэ удаагийн өвлийн олимпын түвшинг үнэлэх чухал үзүүлэлт байлаа. Энэ өнцгөөс авч хэлбэл Бээжингийн өвлийн олимп яахын аргагүй дурдагдах ёстой. 17 хоног үргэлжилсэн эрч хүчээ сорьсон тэмцээнд, цас, мөсний тамирчид маань байнга өөрийнхөө амжилтыг шинэчлэхийн тулд зоригтой сорилт хийсэн бол зарим төслөөр өвлийн олимп болон дэлхийн дээд амжилтуудыг тогтоож, цас, мөсний спортын олон одууд тодорсон явдал юм.
Энэ удаагийн өвлийн олимп дэлхийн хоёр рекорд, олимпын 18 рекордыг шинэчилсэн билээ. Тэмцээний зарим газар, ялангуяа Үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнгийн “Мөсөн тууз” нь өвлийн олимпын тамирчдын шинэ дээд амжилт тогтоох “өлзий дэмбэрэлтэй газар” болсон байв.
2-р сарын 5-ны өдрийн тэмцээнд Голландын тамирчин Ирен Шоутен эмэгтэйчүүдийн 3000 метрийн тэшүүрийн төрөлд 3 минут 56 секунд 93-ын амжилтаар 20 жилд байгаагүй олимпын дээд амжилтыг тогтоожээ. Даргаа нь Нидерландын 4 тамирчин дахин 4 төрөлд олимпын рекордыг шинэчилжээ.
2-р сарын 11-нд Бээжингийн өвлийн олимпын наадам дараалан дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоов: Үүнд Шведийн нэрт тамирчин Нилс ван дер Поэл эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн тэшүүрийн төрөлд 12 минут 30 секунд 74-ийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн аварга боллоо. Мөн Нидерландын тамирчин Сюзанна Шультинг эмэгтэйчүүдийн 1000 метрийн шорт-трекийн төрөлд 1 минут 26 секунд 514-ийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.
Энэ удаагийн өвлийн олимпоос нийт 23 төлөөлөгчийн баг алтан медаль хүртсэн нь өвлийн олимпод хамгийн олон төлөөлөгчийн баг алтан медаль хүртсэн дээд амжилт тогтоож, түүнчлэн 29 төлөөлөгчийн баг медаль хүртсэн байна. Норвегийн баг тамирчид 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, алтан медалийн жагсаалтыг тэргүүлж, энэ удаагийн өвлийн олимпын түүхэнд алтан медалийн тоогоор дээд амжилт тогтоосон бол Германы баг 12 алтан медальтайгаар хоёрдугаарт жагсчээ.
Энэ удаагийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулагчийн хувьд Хятадын баг тамирчид ч гайхалтай сайн ур авьяасаа сорьж, олон улсын ажил нэгтнүүдийн үнэлгээ, хүндэтгэлийг хүлээсэн юм. Нэг талаар, Хятадын өвлийн олимпын наадамд томилсон тамирчдын тоо түүхэнд хамгийн олон цар хүрээтэй байж, 7 том төрөл, 15 дэд төрөлд бүгдэд нь оролцож, 104 төрөл ангилалын тэмцээнд оролцох нийт 194 эрхийг авчээ. Нөгөө талаар, Хятадын баг тамирчид өвлийн олимпын наадмын түүхэнд урьд өмнө байгаагүй сайн оноо авч, 9 алт, 4 мөнгө, 2 хүрэл медалийн амжилтаар алтан медалийн жагсаалтын 3-р байранд бичигдсэн байна. Энэ нь Хятад улс энэ удаагийн өвлийн олимпоор дамжаад дэлхийн цас, мөсний спортын томоохон гүрний эгнээнд орсныг харуулж байна.
Дурдууштай нь Хятадын тамирчин Шю Мэнтао, Фань Кешингээр төлөөлөл болсон цас, мөсний спортын алтан медаль хүртэгчдийн хүсэл тэмүүлэл шинэ шатанд ахисан бол Гу Айлин, Су И-мин зэрэг залуу нэг үеийн тамирчид түрэн гарч ирэн, нэг биш олон алт буюу медаль хүртэж байна гэдэг нь Хятадын цас, мөсний спортын ирээдүйн зам улам гэрээн саруул байна гэдгийг харууллаа.
Энгэрээ медалиар мялаалгахаас гадна, энэ удаагийн өвлийн олимпын үеэр, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж явсан тамирчиндаа хүргэсэн халуун алга ташилт, чин сэтгэлийн үнэлгээ нь ч онцлох зүйл олонтой байсан.
Сноубордын эрэгтэйчүүдийн U хэлбэрийн талбайн ур авьяасаа сорих төрөлд, өвлийн олимпын гурван удаагийн аварга, Америкийн супер тамирчин Шон Уайт урьдчилсан тэмцээнээс шийдвэрт тэмцээн хүртэлх зургаан удаагийн харайлтад хамгийн өндөр түвшний үзүүлэлт хийхийг хичээсэн боловч эцэст нь алдааны улмаас дөрөвдүгээр байранд бичигджээ. Бээжингийн өвлийн олимп нь түүний сүүлчийн өвлийн олимп байсан юм. 5 удаагийн өвлийн олимп, 3 алтан медальтай Шон Уайт ийнхүү эрин үеэ ардаа орхиж явлаа.
Японы тамирчин Юзүрү Ханю уран гулгалтын түүхэнд өвлийн олимпын эрэгтэй ганцаарчилсан төрөлд дараалан хоёр удаа аварга болсон анхны тамирчин юм. Гэтэл Бээжингийн өвлийн олимпд уран гулгалтын түүхэнд болж байгаагүй 4A буюу дөрвөлсөн аксель үсрэлтээ амжилттай гүйцэтгэж чадаагүй, богино хөтөлбөр, чөлөөт гулгалтад дараалан алдаа гаргасны улмаас дөрөвдүгээр байранд бичигджээ. Миний ирээдүйн хүсэл тэмүүлэл бол 4А-гийн үсрэлтээ гүйцэтгэхийн төлөө үргэлжлэн илүү чамбай байх болно гэж Юзүрү Ханю тэмцээний дараа хэлж байлаа. \Ренчинсоо\