Технологи хүний төлөө...
2022-02-28 22:06:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын зургаанд ОУОХ-ны ерөнхийлөгч Бах Алибаба группийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Жан Юүн нар үүлэн технологи ашиглан дэлгэцээр олимпын бамбар бэлэглэж, хүмүүст сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн нь олны сонирхлыг ихэд татсан байдаг. Тэр үед Бах Бээжингийн өвлийн олимпын “хаалттай бүс”-д байсан бол Жан Юүн Хятадын өмнөд нутгийн Шанхай хотод байж, тэд хоорондоо 1300 километр алслагдсан боловч “Alibaba Cloud Me” үүлэн технологийг ашиглан уулзжээ. Бах хэлэхдээ, бид дижитал технологийн рид шидийг одоо биечлэн мэдэрч байна. Алибаба группийн энэхүү үүлэн технологи олимпын хөдөлгөөнд цоо шинэ стандарт хангасан гэжээ. 

Зарим хүмүүс Бээжингийн өвлийн олимпыг түүхэн дэх хамгийн “технологитой” өвлийн олимп гэв. Үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, виртуал бодит байдал, 5G болон бусад технологиуд нь ид шидтэнүүд шиг хийсвэр, шинэ сэхүүн техникийн нэрийдэл нь өвлийн олимпын өнцөг булан бүрд нэвтэрч, хүмүүсийг гайхшруулсан байдаг.  Бээжингийн өвлийн олимпоор харуулсан "Шинжлэх ухаан, технологи нь хүн төрөлхтөн, дэлхий нийтэд ашиг тусаа өгөх" гэсэн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үндсэн зорилго нь олимпын түүхэнд гүн гүнзгий ул мөр үлдээх нь дамжиггүй. 

Цар тахлын хүндхэн нөхцөлд зохион байгуулагдсан өвлийн олимпын үеэр тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал ажил үүрэг байлаа. Халууныг хэмжих “Бэнь Шяобао” нэртэй робот, автоматаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг робот зэрэг нь цар тахлын эсрэг тэмцлийн хамгийн сайн туслах болсон юм. Хүмүүс хоорондын аюулгүйн зайг хадгалах шаардлагын дагуу робот тогооч, бармен, зөөгч нар олимпын гуанз ресторанд үйлчлэх гол хүч болж ажилласан юм. Мөн хурхирахыг намжаах сэрүүлэгтэй ухаалаг ор, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан ухаалаг түр амралтын бүхээг нь тэмцээнд оролцож буй тамирчид, сурвалжлагчдад ихээхэн тус болсон бол хамгийн сүүлийн үеийн графен халаалтын материал нь хүйтэн салхи, мөс, цастай орчинд ажиллаж буй ажилтнуудад халуун дулаан байлгаж чадсан юм.

Тэмцээний талбай заалд бүр ч олон дэвшилтэт технологи ашигласан байдаг. Жишээ нь Үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн нь нүүрстөрөгчийн давхар ислийг ашиглан мөс хийх технологийг ашигласан бол VR панорамик камер нь шүүгчдийн тавьсан дүнг улам оновчтой, шударга байхыг баталсан юм. Мөн гүйлтийн цанын тэмцээний талбайд Хятадын Бэйдөү навигацийн систем, 5G-ийн өндөр хурдны дамжуулалт нь шүүгчид хурдан шуурхай, үнэн зөв шийдвэр гаргахад тусалсан төдийгүй тамирчдын аюулгүй байдлыг хангахад үүрэг гүйцэтгэсэн байдаг.