Бээжингийн өвлийн паралимпод оролцохыг хүсэн хүлээж байна
2022-02-28 11:00:59
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Бээжингийн өвлийн паралимпийн наадам удалгүй эхлэх гэж байна. Италийн Паралимпийн хорооны ерөнхийлөгч Лука Панкалли саяхан ХТРТ-ийн сурвалжлагчид тусгай ярилцлага өгөхдөө: Бээжингийн өвлийн олимп зохион байгуулалтын өндөр ур чадвар, гайхалттай өрсөлдөөний түвшин болон олимпийн өнөр өтгөн уур амьсгалыг харуулж чадсан байна, Итали улс Бээжингийн өвлийн паралимпийн наадамд оролцохыг маш их хүсэн хүлээж байна гэжээ.

Энэ удаагийн Бээжингийн өвлийн паралимпийн наадамд Итали улс 32 тамирчнаа илгээж, уулын цана, гүйлтийн цана, сноуборд зэрэг спортын төрөлд оролцуулах болно. Италийн Паралимпийн хорооны ерөнхийлөгч Лука Панкалли хэлэхдээ: Бээжингийн өвлийн паралимпийн наадамд оролцохыг маш их хүсэн хүлээж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “саяхан Өвлийн Олимпийн наадамд оролцсон Италийн төлөөлөгчид шиг бид ч бас Бээжинд паралимпийн ер бусын уур амьсгалыг мэдрэхийг тэсэн ядан хүлээж байна. Та бүхэн уралдаан тэмцээнийг маш сайн зохион байгуулж байгаа болохоор, олон улсын спортын салбарынхан та бүхэнд ихээр талархаж байна” гэжээ.

Лука Панкалли хэлэхдээ: энэ удаад Итали улс өвлийн паралимпод маш залуухан төлөөлөгчдөө илгээсэн бөгөөд тэдний тал орчим хувь нь иймэрхүү тэмцээнд анх удаа оролцож байгаа тамирчид болох юм. Италийн тамирчид нэн өндөр амжилт олохыг хүсэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Би энэ талаар маш өөдрөг сэтгэлтэй байна. Дөрвөн жилийн өмнөх Пёнчаны өвлийн паралимпийн наадамд үзүүлсэн амжилтаа гүйцээнэ хэмээн найдаж байна, энэ нь тийм ч амар ажил биш байж магадгүй, гэсэн ч манай төлөөлөгчид, ялангуяа тамирчид маань бэлтгэлээ сайн хийсэн байгаа. Бид өрсөлдөөн сорилтыг хүсэл тэмүүлэлтэй даван туулах болно” гэжээ.

Хятадын паралимпийн уулын цанын багийн ахлах дасгалжуулагч Дарио Капелли мөн Итали гаралтай бөгөөд Хятадын паралимпийн уулын цанын багт маш их тусалсан юм. Лука Панкалли хэлэхдээ: Хоёр улс паралимпийн спортын чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх төдийгүй, иймэрхүү хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй бүлгийн талаарх нийгэм нийтийн багтаамж, ойлголтыг нэмэгдүүлэх ёстой гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “уусал нэгдэл болон багтаамж нь соёл иргэншлийн нийгмийн утга учир гэдгийг Итали, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй нэн олон хүнд ойлгуулах ёстой, харин спорт нь энэ утга учрыг харуулах чухал арга зам болох юм. Спорт нь зөвхөн өндөр түвшний өрсөлдөөнийг төлөөлөхөөс гадна нэн ялангуяа нэгдмэл байдал хийгээд багтаамжийг дэмжих яриа хэлэлцээний суваг байх ёстой. Хятадад эсвэл Италид гэсэнгүй өвлийн паралимп нь дээрх асуудлыг харуулах индэр байх ёстой. Спортоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэн аз жаргалтай, нэр төртэй амьдрах боломжийг олгох болно, энэ нь нийгмийн тогтолцоогоо баяжуулж, нэн бодит агуулгатай болгоно гэсэн үг юм” гэжээ.

Лука Панкалли хэлэхдээ: өнгөрсөнд би Паралимпийн наадамд усанд сэлэгчээр оролцож байсан. Паралимпийн наадам, Өвлийн Паралимпийн наадмыг зохион байгуулж байгаа нь "хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн шийдэмгий зоригтой байх" үзэл санааг харуулж байгаа явдал юм, хөгжлийн бэрхшээлтэй байлаа ч өөрийн нөөц боломжоо хүмүүст харуулж, өөрийн давуу талуудыг олон нийт олж анхаарахын хувьд, бид бүхэн яг адилхан юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Спортыг гүүрээ болгох ёстой, паралимпийн спортын утга учир яг үүнд л байгаа хэмээн би үздэг. Бид Италийн сургалтын байгууллагуудад зориулсан боловсролын төслүүдийг судалж, ирээдүйг төлөөлөх залуучуудыг түлхүү оролцуулж, паралимпийн спортын соёлыг сурталчилж, өвлийн паралимпийн наадмыг нэн их түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх болно. Өвлийн паралимп нь зөвхөн спортын арга хэмжээ төдийгүй улс орны нийгэм, соёлын тогтолцоог ойлгуулан мэдрүүлэх сайхан боломж болох юм” гэжээ.