Бээжингийн Өвлийн Олимпын хаалтын ёслолын үеэр, 2008 оны Бээжингийн Зуны Олимпын наадмыг төлөөлж буй таван цагираг аажмаар дээшилж, 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпийн наадмын цасан ширхгүүдээр бүрдсэн гал бамбар доошилж бууж ирэх мөчид энэхүү Өвлийн Олимпийн наадам албан ёсоор өндөрлөлөө.
Гал бамбар бөхсөн хэдий ч хүсэл тэмүүлэл, цог жавхаа хэзээ ч бууршгүй, олимпын оюун санаа үе улиран уламжлагдаж, Бээжингийн Өвлийн Олимпын дэлхий дахинд үлдээх оюун санааны болон материаллаг үнэт өв цаашид уламжлагдах нь дамжиггүй.
△Канадын тамирчин Макс Паррот сноубордын эрэгтэйчүүдийн налуу замын саадтай ур чадварын финалд түрлллээ
2-р сарын 7-нд Канадын тамирчин Макс Паррот сноубордын эрэгтэйчүүдийн налуу замын саадтай ур чадварын тэмцээний аваргын индэр дээр зогсоход олон хүн түүний хорт хавдартай тэмцсэн түүхийг мэдэхгүй байж магадгүй юм.
2018 онд Паррот хорт хавдар туссан нь харамсалтай. "Тэр үед би ирээдүй ямар байхыг мэдэхгүй байсан. Булчингийн атрофитой болж, огтхон ч хүч тамиргүй байсан" гэж билээ. 2019 онд Паррот 12 удаа химийн эмчилгээ хийсний дүнд эцэст нь өвчнийг даван туулж, спортын дэвжээнд буцан ирсэн төдийгүй тэмцээнд амжилттай түрүүлэв. Тэрээр "спортоор тоглох бүр түүндээ илүү их талархдаг" гэжээ.
Хэзээ ч бууж өгөхгүй гэсэн итгэл нь тамирчдад өөрийгөө байнга даван гарах боломжийг олгосон төдийгүй тэдний шаргуу хөдөлмөр, инээд, нулимсыг харж мэдрэх завшаантай болжээ. Талбайн дотор гадна болсон хэзээ ч бууж өгдөггүй тэмцээний мөчүүд, ялалт, ялагдалтай ямар ч холбоогүй сэтгэл хөдөлгөм агшин "Хамтдаа хурднаас хурдан, өндөрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй" байх Олимпийн урианы хамгийн тод жишээ нь юм. Тэдгээр нь хамгийн гэгээлэг дурсамж болж, олимпын түүхэнд үлдэх болно.
△Бээжингийн Өвлийн Олимпын наадмын уран гулгалтын эрэгтэйн төрөлд Японы тамирчин Юзүрү Ханю Акселийн дөрвөн эргэлттэй үзүүлбэрт ялагдаж, өвлийн олимпын гурав дахь аваргаа болж чадаагүй
"Мөсний хан хүү" гэгдсэн Японы уран гулгагч Юзүрү Ханюгийн хувьд түүхэнд хэзээ ч байгаагүй хүний биеийн хүчний хязгаар болох Акселийн дөрвөн эргэлттэй харайлтыг сорих нь энэ удаагийн Бээжингийн өвлийн олимпод өрсөлдөх хамгийн их мөрөөдөл юм. Түүхэнд хэн ч энэ үзүүлбэрийг биелүүлж чадаагүй. 4А-г байлдан дагуулах нь түүний "дотоод сэтгэлийн хамгийн их хүч" бөгөөд зөвхөн 2021 оны 1-р сараас 4-р сарын хооронд тэрээр энэ үзүүлбэрийг 1000 гаруй удаагаа туршин сорьж байжээ.
△Японы уран гулгагч Юзүрү Ханю Бээжингийн өвлийн олимпод ялагдсаныхаа дараа нулимс унагаалаа
Бээжингийн Өвлийн Олимпод хожигдсоны дараа Юзүрү Ханю нүдэндээ нулимстайгаар "Энэ удаа тоглосон нь миний 4А-д хамгийн ойртож байгаа үе юм, ялагдсан хэдий ч мөрөөдлөө цаашид үргэлжлүүлнэ", "Надад дахиад жаахан цаг олгооч, би ингэж дуусгамааргүй байна. Намайг үргэлжлүүлэн тэнэг байхыг зөвшөөрөөч" гэжээ.
△ Бээжингийн өвлийн олимпын шорт трекийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн буухиа тэмцээний финалын дараа Хятадын тамирчин Фань Кекшинь өвдөг сөхрөн мөсөн гадаргыг үнсэв
Хятадын шорт-трекийн эмэгтэй тамирчин Фань Кешинь Хятадын шигшээ багт 12 жил тоглож, өвлийн олимпод гурван удаагаа оролцож байна. Саяхан өндөрлөсөн Бээжингийн Өвлийн Олимпийн наадамд тэрээр багийнхантайгаа хамтран шорт трекийн холимог багийн 2000 метрийн буухиа тэмцээнд алтан медаль, эмэгтэйчүүдийн 3000 метрийн буухиа тэмцээнд хүрэл медаль хүртжээ. "Би энэ алтан медалийг 12 жил хүлээлээ. Бэлтгэл болгонд хоолойдоо цустайгаар тэмцэж байна. Яг энэ мөчид бүх зүйл үнэ цэнэтэй гэж бодож байна" гэв.
Алтан медаль нь үнэ цэнэтэй боловч өөрийгөө ялан даван бүрэн утга учир биш юм.
△Бээжингийн Өвлийн Олимпын наадмын шорт-трекийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн төрөлд Германы ахмад тамирчин Пейхштейн тоглож, 8 дахь удаагаа өвлийн олимпод шалгарлаа.
Бээжингийн өвлийн олимпод Германы 49 настай ахмад тамирчин Пейхштейн өвлийн олимпын түүхэнд хамгийн өндөр настай эмэгтэй тамирчин болсон юм. Тэмцээний сүүлийн байрыг эзэлсэн ч тэрээр маш их баяртай байсан бөгөөд "Үр дүн нь чухал байхаа больсон. Хамгийн гол нь би энд ирээд барианд хүртэл гулгаж байсан.
Олимпод одууд гялалзаж байгаа ч үл танигдах тэдгээр тамирчид аваргуудын адил итгэл үнэмшилтэй учраас нэгэн адил анхаарлын төвт орох ёстой.
△2022 оны Бээжингийн Өвлийн Олимпийн наадамд Филиппиний төлөөлөгчдийн цорын ганц тамирчны хувьд Аса Миллер уулын цанын эрэгтэйчүүдийн гигант а слалом төрөлд оролцжээ.
△Энэтхэгийн цорын ганц тамирчин Мухид Хан уулын цанын эрэгтэйчүүдийн гигант слалом төрөлд өрсөлдөж байна.
Цасгүй орон ч мөс цасны мөрөөдөлтэй. Халуун бүсийн тамирчид өвлийн олимпийн наадамд оролцох замдаа олон бэрхшээлд тулгарсан ч тийм ч амар бууж өгдөггүй.Түүнчлэн тэсвэр хатуужил, хичээл зүтгэл нь тэднийг тэтгэж Бээжингийн өвлийн олимпийн наадамд ур авьяасаа сорьжээ.