Паралимпийн гал яагаад есөн галын нэгдлээс бүрдсэн бэ?
2022-03-02 16:31:47
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн паралимпийн гал бамбарын буухиаг 3-р сарын 2-4-ний өдрүүдэд Бээжин, Яньчин, Жанчхүү хотод зохион байгуулах бөгөөд гал хураах, гал цуглуулах, гал бамбар дамжуулах гэсэн гурван хэсэгт хуваагдана. Харин Бээжингийн өвлийн паралимпийн албан ёсны галыг есөн галаас нийлж бий болгож буй нь юутай холбоотой вэ?

Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны гал бамбар дамжуулах тусгай багийн орлогч дарга Ян Хайбинь хэлэхдээ, Бээжингийн өвлийн паралимп болон өвлийн олимпын гал бамбарын буухианы зохион байгуулалтын чухал ялгаа нь галыг цуглуулах ёслол гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Бээжингийн өвлийн олимпын галын үрийг олимпын эх үүсэл газар Грекийн эртний Олимпиа Аренад цуглуулсан. Олон улсын паралимпийн хорооны шаардлага болон паралимпийн галын үндсэн үзэл баримтлалын дагуу аливаа хувь хүн, байгууллага, хот нь паралимпийн галыг бий болгоход хувь нэмрээ оруулах боломжтой тул паралимпийн галыг хот, хорооллын олон нийтээс цуглуулна. Ийнхүү эдгээр газраас цуглуулсан бүх галыг нэгтгэж, паралимпийн наадмын албан ёсны галыг буй болгоно. "