Хятад улс амлалтаа биелүүлнэ
2022-03-04 16:55:03
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 4-нд, ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс саяхан хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооноос өвлийн паралимпийн наадамд саадгүй, аюулгүй орчин бүрдүүлсэн, хүн бүр тус наадмын зохион байгуулалт, үйлчилгээний ажилд сэтгэл хангалуун байна. Мөн өвлийн паралимпийн наадамд хүлээлт дүүрэн байна. Хятадын тал энэ талаар хэрхэн үзэж байна гэж сэтгүүлч асуув.

Ван Вэньбинь, өнгөрсөн сард Бээжингийн өвлийн олимп амжилттай өндөрлөлөө. Хятад ул энгийн, аюулгүй, гайхалтай олимпын наадмыг дэлхий нийтэд хүргэж, амлалтаа бүрэн биелүүллээ. Өдгөө Бээжин хот өвлийн паралимпийн наадмын шатанд албан ёсоор орлоо. Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо паралимпийн талбайн барилга байгууламж, ашиглалт, тэмцээний зохион байгуулалт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж тэмцэх, арга хэмжээний үйлчилгээ зэрэг тал бүрийн  бэлтгэл ажил гүйцэд хангагдсан гэв.