Өнгөрөн одсон 2021 онд улаан Сар, Саран бөмбөрцөг Сугар гаригийг халхалсан, Ангараг гараг сартай нэг шугамд давхацсан зэрэг селестиел үзэгдлүүд бидэнд харааны таашаал авчирсан. Тэгвэл шинэ онд одон орны ямар гайхалтай онцгой үзэгдлүүд биднийг хүлээж байгаа бол?
Одон орны онцгой үзэгдэл гэж одон орон судлалын ховор үзэгдэл болох нар хиртэлт, сар хиртэлт, гарагууд сартай давхцах, ойртолцон харагдах, солирын бороо гэх мэтийг хэлж байна. Иймэрхүү гайхалтай үзэгдлүүд нь 2022 оны оддын тэнгэрийн тайзыг чимэх бөгөөд бид түүний хэв маягийг харахын тулд орой эсвэл шөнө орой чимээгүйхэн хүлээхэд бэлэн байна.
Дэлхийн олон газруудын хувьд авч хэлбэл, 2022 онд хоёр удаагийн сар хиртэлт, хоёр удаагийн нар хиртэлт болно. Сар хиртэлт хоёр удаад бүгдэд нь бүтэн хиртэх бөгөөд тодруулбал тавдугаар сарын 16, 11-р сарын найманд тохиох юм байна. Хятад улс дахь ажиглагчдын хувьд зөвхөн 11-р сарын наймны сар хиртэлтийг олж харах боломжтой байна.
Тавдугаар сарын 16-нд болох сарны бүтэн хиртэлт Өмнөд Америк, Хойд Америк, Африк, Европын ихэнх хэсэг, баруун Азийн бүс нутагт ажиглагдах болно. Энэ бүтэн сар хиртэлт Хятад улсад өдрийн цагаар болох ба сар тэнгэрийн хаяанаас доогуур байдаг тул харагдах юм. Тодруулбал сар хиртэлт Бээжингийн цагаар 10:27 цагт, бүтэн хиртэлт 11:29-өөс 12:53 хооронд болж, сар хиртэлт нийтдээ бараг 3 цаг 30 минут үргэлжлэх юм.
Дэлхий даяар 11-р сарын найманд болох сарны бүтэн хиртэлт Хойд Америк, Өмнөд Америкийн баруун хэсэг, Зүүн Ази, Их далайн тивд харагдах болно. Сар хиртэлтийн үйл явц бүхэлдээ Хятад орны зүүн хэсгийн зарим нутагт, харин хиртсэн сарны мандах үйл явц төв болон баруун бүс нутагт ажиглагдаж юм. Энэ бүтэн сар хиртэлт 18:16 цагаас 19:41 цаг хүртэл үргэлжлэх юм. Сарны бүтэн хиртэлтийн үеэр сар тэнгэрийн ван гаригийг халхлах одон орны ховор үзэгдэл ажиглагдах юм.
2022 онд нарны хоёр ч удаагийн хагас хиртэлт үүснэ. Эхнийх нь Бээжингийн цагаар 5-р сарын 1-ний өглөө тохиож, Номхон далайн зүүн өмнөд хэсэг, Чили, Аргентин болон Өмнөд Америкийн бусад бүс нутагт ажиглагдана. Харин Хятад улсаас олж харахгүй юм.
Тэгвэл хоёр дахь хиртэлт нь 10-р сарын 25-нд тохиож, Европ, зүүн хойд Африк, баруун Азид ажиглагдана. Хятадын Шиньжян, Төвөд нутагт нар жаргах үеэр ажиглах бол бусад газарт мөн харагдахгүй байх болно.
Буд гараг бол нарны аймаг дахь наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг, халуунаараа хоёрт орох гараг юм. Гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг. Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн. 2022 онд Буд гараг нарнаас зүүн тийш 4 удаа, баруун тийш 3 удаа холдоно. Энэ жил Буд гарагийг ажиглах хамгийн тохиромжтой цаг нь 4-р сарын 29, 10-р сарын 9-ний өдрүүдэд байх болно.
Сугар гараг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагдана. Дорнын ард түмэн уг гарагийг "Үдшийн гялаан", мөн "Үүрийн цолмон" гэж нэрлэдэг. 2022 оны ихэнхэд нь тус гараг “Үүрийн цолмон” байх бол жилийн эцсээр “Үдшийн гялаан” болж хувирах юм. 1-р сарын 9-нд Сугар гараг дэлхийн бөмбөрцөг болон нарны дундуур өнгөрсний дараа нарны зүүн талд гарсан болохоор үүнээс хойших өдөр хоногт ирэх тусмаа гэрэлтэх болохоор маш тод ажиглагдах болно.
Энэ жилийн "хамгийн том бөгөөд хамгийн бөөрөнхий" сар буюу супер сар 7-р сарын 14-ний үүрээр тодорно. Мөн өдөр үүрийн 3 цаг орчимд сар тэргэлших бөгөөд 7-р сарын 13-ны 17 цагт дэлхийгээс хамгийн ойр байх болно. Түүнчлэн жил болгоны солирын бороо бол хамгийн чухал бөгөөд анхаарлыг хамгийн их татдаг одон орны үзэгдэл юм. Тэгвэл Квадрантид солирын бороо бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст жил бүр тохиолддог гурван том солирын борооны нэг бөгөөд хамгийн дээд тал нь цагт 120 орчим удаа урсдаг. Харин энэ жилийн хувьд энэхүү сорилын бороог манай бүс нутагт үүр шөнийн заагаар ажиглах нь хамгийн боломжийн юм байна.
Үүнээс гадна, Персеидийн солирын бороо 7-р сарын 17-ноос 8-р сарын 24 хүртэл сар гаруй үргэлжилж, жил бүрийн 8-р сарын 13-д Зенитал солирын бороо хамгийн их урсдаг. Энэ жилийн Персеидийн солирын бороо тэргэл сартай давхцах тул ажиглалт хийхэд тохиромжгүй юм байна.