Дүпү хоол ба сонирхолтой түүх
2022-03-05 13:49:15
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимп болон пара олимпийн үед зохион байгуулах хороо нь олон төрлийн хятад хоол базааж тамирчдад амсуулжээ. Өнөөдөр дүпүний түүх болон дүпүгээр хийсэн янз бүрийн зуушнуудаас танилцуулъя:

Шарсан дүпү, Сонгинотой дүпүний зууш, Мөөгтэй дүпү хуурга, Халуун ногоотой дүпү, Байцаа дүпүний шөл зэрэг янз бүрийн хийх аргаар пүпүг үнэр амт, өнгө төрхөөр өөр өөр болгодог.

Дүпү бол 2100 гаруй жилийн түүхтэй Хятадын өвөрмөц бөгөөд энгийн хоол юм. Аль эртэд  Хятадууд шар буурцгаа жигнэх юм уу эсвэл чанаж будаатай идэж байсан бол Хань гүрний Хуйнаний ван Лю Ань “мөнхрөх” эм найрч байгаад шохойгоо санамсаргүй шар буурцагны сүүнд асгахад  шар буурцагны сүү нь элгэн тарагтай адилхан дүпү болж ээдсэн гэдэг. Түүнээс хойш дүпүг шинэ аргаар хэрэглэдэг болжээ.