Саадгүй нэвтрэх үйлчилгээнүүд
2022-03-05 13:55:48
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 4-нд Бээжингийн өвлийн пара олимп нээлтээ хийлээ. Өнгөрсөн хэдэн жилийн туршид Бээжин хот Өвлийн олимп болон өвлийн пара олимпийг зохион байгуулах ташрамд саадгүй нэвтрүүлэх хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтаа улам хүмүүнлэг, оюунлаг болгож ирлээ.

2020 оноос Бээжингийн метронд дуудлага захиалгын даруулгыг дарж, түрдэг тэргээр саадгүй нэвтрэх боломжтой боллоо.

2019 оноос одоог хүртэл Бээжингийн  хотын зам, олон нийтийн тээвэр, үйлчилгээний газар, мэдээллийн солилцоо зэрэг салбарт шинэчлэлт хийж, саадгүй нэвтрэх 100 жишиг хороолол, 15 минутад саадгүй нэвтрэх үйлчилгээ хангадаг 100 бүсийг байгуулсан бөгөөд нийслэлийн төв, өвлийн олимп, пара олимпийн тэмцээн болон үйлчилгээний баталгааны холбогдох бүсэд үндсэндээ саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлжээ.

Ухаалаг мэдээллийн загварыг ашиглан, сонсголын бэрхшээлтэй хүмүүст дохионы хэлээр уралдаан тэмцээний тухай мэдээлэл түгээж байна.

Шинжлэх ухаан технологийн хүчинд суурилсан гар утасны APP хөтөч, дохионы хэлний мэдээллийн систем зэрэг ухаалаг аргуудыг өвлийн пара олимпийн хотхонд өргөнөөр хэрэглэж байна.