Ши Жиньпин Томас Бахад хариу захидал илгээлээ
2022-03-06 17:17:53
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 2-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахад хариу захидал илгээлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Бээжингийн 2022 оны өвлийн олимпын наадамд бүрэн дүүрэн өндөрлөлөө. Хятадын тал амлалтаа бүрэн биелүүлж, дэлхий дахинд хэмнэлттэй, аюулгүй, гайхагтай сайхан олимпын наадам зохион өгч, олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг олсон юм гэжээ.

 Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, энэ бол Хятадын ард түмний амжилт юм. Хятадын ард түмэн бол бидний өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хөдөлгөх хүч байсан юм. Бээжингийн өвлийн олимпоор дамжуулан 300 сая иргэнийг цас мөсний спортод татан оролцуулж, эрүүл Хятад улс байгуулж, ард түмний аз жаргалыг ахиулахад шинэ хөдөлгөх хүч өгч, дэлхийн цас мөсний спортын хөгжилд саруул уудам хэтийн төлөв нээж өгсөн юм гэжээ.

Тэр цохон тэмдэглэхдээ, энэ бол дэлхийн ард түмний амжилт юм. Дэлхийн олон газрын тамирчид олимпын таван цагиргийн дор хуран цугларч, харилцан хүндэгтгэж, харилцан урамшуулж, өөрийгөө ялан давж, нэн түргэн, нэн өндөр, нэн хүчтэй, нэн эвтэй гэх олимпын шинэ уриаг гайхамшигтай сайхан биелүүлж, дэлхийн ард түмний сэтгэлд халуун дулаан уур амьсгал болон хүсэл эрмэлзэл авчирч, дэлхий дахинд энх тайван найрамдлын үрийг тарьж, хүн төрөлхтний эв нэгдлийг бэхжүүлж, хүндрэл бэрхшээлийг ялан давж хамтдаа ирээдүйд хүрэх хүчийг олголоо гэжээ.