Бээжингийн өвлийн олимп нь Хятадын амжилт төдийгүй дэлхий дахины амжилт юм
2022-03-07 17:25:25
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 15 цагт, Ардын Их Хурлын ордны хэвлэлийн танхимд 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган хэвлэлийн бага хурал хийлээ. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И "Хятадын гадаад бодлого, дипломат харилцаа"-тай холбоотой асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Ван И хэлэхдээ, Хятад улс болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар, Бээжингийн өвлийн олимп бүрэн дүүрэн амжилттай болж, дэлхий дахинд хэмнэлттэй, аюулгүй, гайхамшигтай олимпын наадмыг хүргэж чадсан бөгөөд дэлхий дахинд илүү итгэлтэй, өөрийгөө сайжруулахыг хичээсэн, нээлттэй, хүртээмжтэй Хятад улсыг харууллаа. Түүнчлэн олимпын нээлтийн ёслолд 70 гаруй улс орон, олон улсын байгууллагын 170 орчим албаны  төлөөлөгч оролцож, бодит үйл ажиллагаагаар Хятад улсыг дэмжлээ. Бээжингийн өвлийн олимпын наадам төгс амжилттай болсон нь Хятад улсын амжилт төдийгүй дэлхий дахины амжилт, мөн спортын ялалт төдийгүй эв нэгдлийн ялалт юм. Олонх улс орон, ард түмэн эв нэгдэлтэй олимпын үзэл баримтлалыг сонгосон нь тахал өвчинд өртсөн хүмүүст хүсэл найдвар төрүүлж, донсолгоо ихтэй дэлхий ертөнцөд итгэл олгосон юм гэжээ.