Бээжингийн өвлийн паралимпын талаар ОУПОХ-ны албан тушаалтан үг хэлжээ
2022-03-08 15:27:17
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 3-р сарын 8-нд өвлийн паралимпын хэвлэлийн бага хурал дээр Олон Улсын Паралимпын Хорооны хэвлэлийн төлөөлөгч Краиг Спенсе танилцуулж хэлэхдээ, Бээжингийн өвлийн паралимпын зохион байгуулах хороонд баяр хүргэх ёстой байна, өдгөө тэмцээнүүдийн үйл явц тал хувьд дөхсөн бөгөөд өвлийн паралимпын ажиллагаа гарамгай, тэмцээнүүд гайхалтай сайн явагдаж байна гэжээ.

Өчигдөр болсон төлөөлөгчдийн багийн хурал дээр төлөөлөгчдийн багийн гишүүд, тамирчид тэмцээний үйл ажиллагааг маш урагштай явагдаж байгаа хэмээн үзэж, тамирчдад олгогдсон хайр халамжид маш сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэсэн хэмээн Краиг Спенсе танилцуулав. Үүний зэрэгцээ Краиг Спенсе энэ удаагийн өвлийн паралимпын тэмцээнүүдийг илүү ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна хэмээн үзэж буйгаа тэмдэглэж, тэрбээр бас Хятадын төлөөлөгчдийн багийн олсон амжилтад баяр хүргэжээ.