“Шюе Рүнрүн”-г бүтээсэн дизайнер охин
2022-03-10 11:48:57
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн паралимпийн бэлгэдэл “Шюе Рүнрүн”-г бүтээсэн дизайнер охин Жян Юйфань энэ жил 24 настай. Дэлхийн хэмжээнд элссэн 6000 гаруй бүтээлээс өөрийн дизайн нь сонгогдсоныг бодохоос одоо ч гэсэн зүүд зэрэглээ шиг санагдсаар гэж өөрөө ярьж байлаа.  

2018 оны 9-р сарын 21-нд Бээжингийн өвлийн олимпийн зохион байгуулах хорооныхон Хятадын Зүүн Хойд нутгийн Жилиний урлагийн дээд сургуульд хүрч, “2022 оны Бээжингийн өвлийн олипмийн бэлгэдэл, өвлийн паралимпийн бэлгэдлийг дэлхийн хэмжээнд элсэх”  сурталчилгааны арга хэмжээ зохиосон үед Жян Юйфань тус сургуулийн гуравдугаар курсийн оюутан байжээ.

Жян Юйфань “Шюе Рүнрүн”-г анх зохион бүтээхэд цагаан сарын дурсамжаас нь онгод буусан гэдэг. Түүний төрсөн нутаг Хар Мөрөн мужийн И Чүнь хотын Жя Инь хэмээх хил хязгаарын жижигхэн хотондоо битүүний орой улаан дэнлүү өлгөж, гэр бүлээрээ баяр жаргалтай тэмдэглэдэг багийн сайхан дурсамжтай. Цагаан сарын арван таванд цас орвол жилийн өнгө сайхан болно гэж нутгийн буурлуудынхаа хуучилдгийг санаж, Жян Юйфань “Шюе Рүнрүн” -ийг толгой дээрээ “цастай” -гаар урлажээ.

2018 оноос эхлэн “Шюе Рүнрүн”-г зохион бүтээсэн Жян Юйфань зэрэг 16 хүн 300 гаруй хоногийн турш нэмэлт засвар оруулах 32 төслийг гаргаж, 10 мянга гаруй хуудас туурвисны дүнд баяр бахдал, өнгөлөг цоглог, халуу дулааныг биедээ багтаасан “Шюе Рүнрүн” төрлөө.

“Шюе Рүнрүн”-ий толгой дээрх жижиг өлгүүр болон хөлийнх нь жижиг эмжээр нь “Рү И” буюу өлзийт хээтэй бөгөөд толгой дээр нь 13 тагтаатай байдаг нь 13 дахь удаагийн өвлийн паралимп болохыг бэлгэджээ. Тагтааны зураастай залгуулаад Бээжингийн бэлэг тэмдгийн чанартай барилга буюу Тянь Танийг Хятадын цаасан хайчилбарын аргаар харуулахыг хичээсэн гэж Жян Юйфань ярьж байлаа.

Өвлийн паралимп нээгдсэний дараа Жян Юйфань өөрийн бичил блок дээрээ “Шюе Рүнрүн”-ий бичлэгийг нийтэлсэнд 100 мянган хүн уншиж, фенүүд нь түүнийг “Рүнрүний ээж” хэмээн энхрийлэн дууддаг боллоо.

“Шю Рүнрүн”-ий гэдэс нь гэрэлтдэг талаар Жян Юйфань танилцуулахдаа, хүн болгоны сэтгэл зүрхэнд нуугдаж буй мөрөөдлийн галыг асаах нь миний хүсэл зорилго гэжээ.