Өвлийн паралимпын нээлтийн ёслолыг 190 сая гаруй үзэгч сонирхжээ
2022-03-10 15:33:15
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 10-нд, Бээжингийн өвлийн паралимпын хэвлэлийн бага хурал дээр Бээжингийн өвлийн паралимпын хэвлэлийн төлөөлөгч Янь Жя Рүн танилцуулснаар, ХТРТ нь телевизийн сувгаар төдийгүй бас радио, медиа зэрэг олон мэдээллийн сувгаар Бээжингийн өвлийн паралимпыг нэгэн зэрэг дамжуулан мэдээлсэн бөгөөд олимпын сувгийг тусгайлан нээсэн байна. Статистик бүртгэлээс үзвэл 190 сая гаруй үзэгч телевизийн терминалаар ХТРТ-ийн Бээжингийн өвлийн паралимпын нээлтийн ажиллагааны шууд нэвтрүүлгийг  хүлээн авч үзсэн байна гэжээ.

Янь Жя Рүн хэлэхдээ: Өвлийн паралимпын түүхэнд анхдагч удаа 4K хэт өндөр нягтралтай дамжуулалтыг ашиглан тэмцээний дохиог бүтээж, түүнчлэн олон улсын дамжуулалтын бизнес нэгжүүдэд интернет сүлжээний дамжуулалтад зохицсон агуулга, өвлийн паралимпыг онлайнаар дамжуулан цацах үйлчилгээ хангаж, тэмцээний талбайн гаднах дотоод гадаадын үзэгчдэд тэмцээнийг үзэн танилцахад илүү сайн боломжийг хангасан юм гэв.