3-р сарын 16-нд өвлийн олимпын хотхон хаагдана
2022-03-10 15:49:00
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 10-нд болсон Бээжингийн өвлийн паралимпын наадмын хэвлэлийн бага хурал дээр Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны Олимпын хотхоны газрын дарга, Бээжингийн өвлийн олимп, паралимпын хотхоны үйл ажиллагааны ажлын хэсгийн дарга Шэнь Чяньфан танилцуулж хэлэхдээ, тогтоосон ажлын төлөвлөгөөний дагуу Бээжингийн өвлийн паралимпын наадмын хаалтын арга хэмжээ 3-р сарын 13-нд болж, 3-р сарын 16-нд өвлийн олимпын гурван хотхон хаагдана гэжээ.

Шэнь Чяньфан хэлэхдээ, одоогоор тамирчид хил гарах үед шаардагатай гэрчилгээний баримт бичиг, нуклейн хүчлийн шинжилгээний гэрчилгээ зэрэг зарим бэлтгэл ажлуудыг өвлийн олимпын хотхон хийж байна гэжээ. \Ренчинсоо\