Энгийн зүйрлэл агуу ухаан
2022-03-10 20:05:08
Share
Share this with Close
youtube WeChat

"Хоёр чуулган"-ны үеэр Хятад улсын удирдагч гишүүд төлөөлөгчдийн хамт улс орныхоо тухайд судлан хэлэлцдэг бөгөөд эртний уран зохиол, дүрслэх урлагийн бүтээлээр олон зүйлийг зүйрлэж дүрсэлсэн байдаг. Жишээ нь:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин одоогоос 670 жилийн өмнөх Юань улсын зураач Хуан Гүнвангийн хүн байгалийн зохицлыг харуулан зурсан “Фүчүнь уулын уянга” хэмээх нэрт бүтээлээр шинэ цаг эриний Хятад улсын экологийн бүтээн байгуулалтыг зүйрлэсэн юм. Бас жишээ нь:

“Хадаас хадах”

Ардын амьжиргаатай холботой асуудлыг “хадаас хадах” шиг алхам дараатай, шийдэмгий байх ёстой.

“Хатгамал шивэх” 

Хот суурины менежментийг “хатгамал шивэх” шиг нарийн хянуур хийх ёстой.

"Толь"

Ажил амьдралын жижиг салд зүйлийг омтгойлж болохгүй, тэр бол улс орон, төр засгийн том үйл хэргийн толь болж байдаг.

“Том машинд жижиг мотор” 

Ядуурлыг арилгахад дэндүү том зорилт зорилго тавьж болохгүй. Бодит үнэнд суурилсан шинжлэх ухаанч бодлого, төлөвлөлт хийх ёстой. Эс бөгөөс “том машинд жижиг мотор суурилуулсан” шиг юм болно. 

"Нүдний цөцгий" 

Байгаль, экологио нүдний цөцгий шиг хайрлаж хамгаалах хэрэгтэй. 

"Зүүний сүвээр ч салхи нэвтэрнэ" 

“Зүүний сүвээр ч салхи нэвтэрнэ”. Тиймээс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэвч сулруулж болохгүй. 

"Фүчүнь уулын уянга"

Байгаль дэлхийн бүх зүйл олон ургалч байхдаа сайхан. Тиймээс байгалийн олон ургалч байдлыг сайтар хамгаалж, орчин цагийн “Фүчинь уулын уянга”-ыг эгшиглүүлэх ёстой.