Өөртөө зохисон мариалаг биетэй, инээмсэглэсэн нүдтэй, эгэл борогжуун шулуухан зантайд ӨМ-ын Улаанхадын Шяо Мяо Зы тосгоны Жао Хүйжег хүмүүс “Хөдөөгийн хөөрхөн аниа” гэлцдэг.
2018 онд тэрээр сум хошуу аймаг мужийн дөрвөн шатны сонгуульд бүх Хятадын ардын төлөөлөгчөөр сонгогджээ. Түүнээс хойш дөрвөн хавар Бээжин орж, Хятадын дээд эрхт байгууллага буюу Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын жил тутмын чуулганд оролцон, нутгийн зон олныхоо санал санаачилгыг дэвшүүлж, өөрийн дархан үүргээ гүйцэтгэсээр байгаа юм.
Хөдөөгийн хөөрөн аниа” айл өрхөөр орж, тосгоны иргэний төлөөлөгчдийн хурлыг зохион байгуулж, санал санаачилгыг нь авч, саналын төсөл туурвиад тосгоны малчин тариаланчдын ашиг сонирхол, хүсэлтийг өөрийн чармайлтаараа шийдвэрлэхийн төлөө хичээн зүтгэдэг.
Бүгдээрээ зөвлөвөл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй. Их бага гэсэнгүй тосгоныхны хүсэлтийг бүгд анхааралдаа авдаг учраас дөрвөн жилийн турш бэрхшээлтэй асуудал байвал “Төлөөлөгч”-тэй харилцах нь хүмүүсийн зуршил болжээ.
“Хөдөөгийн хөөрхөн аниа” -ны оршин амьдардаг уулан тосгон урьд нь нэлээд ядуулаг газар байжээ. Сүүлийн жилүүдэд тосгоныхоо иргэдийн хамт уул усаа ойжуулж, жимсэн мод тарьж, эмийн ургамал боловсруулах үйлдвэр байгуулах замаар орлогыг нэмэгдүүлж байна. 2000 онд тосгоны хүн нэг бүрийн дундаж орлого нь 4000 юань хүрэхгүй байснаа 2021 оны сүүлчээр 17 мянган юаньд хүрлээ.
“Хөдөөгийн хөөрхөн аниа” тосгоны иргэдээ дагуулан зам тавьж, гүүр босгон, талбай байгуулж, замын гэрэл тааруулснаар сууршлын бүс нь нь улам үзэсгэлэнтэй болж байна.
Энэ жил Бээжин орж, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлад оролцохоосоо өмнө амжуулаад “Хөдөөгийн хөөрхөн аниа” хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ. Ингэснээр Шяо Мяо Зы тосгонд удахгүй амралтын газар байгуулах боломжтой боллоо.
Үйлдвэрлэл хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө орон нутгийг улам үзэсгэлэнтэй болгохын тулд “Хөдөөгийн хөөрхөн аниа” энэ жил Бээжинг зорихоосоо өмнө судалгаандаа суурилан, “Голын хог хаягдлыг цэвэрлэх байнгын хяналт шалгалт, засаглалын механизмыг байгуулах санаачилга” -а туурвиж, голын эргэнд урсгалын хэмжээ, чанарын хяналт шалгалтын төхөөрөмж угсарч, хог хаягдлыг цэвэрлэн, цэвэршүүлэх ажлыг сайтар хийх тухай саналаа засгийн газрын холбогдох байгууллагад дэвшүүлжээ.
Төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэсэн дөрвөн жилийн турш “Хөдөөгийн хөөрхөн аниа”-ны дэвшүүлсэн санал санаачилга нь бүгд л үзэсгэлэнтэй хөдөө орон нутгийг бүтээн байгуулахтай холбоотой юм.