Олимпын үнэт өвийг үлдээх болно
2022-03-12 10:21:03
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын олимпын хорооны Соёл, олимпын өвийн зөвлөлийн дарга, Тайландын Олон улсын олимпын хорооны гишүүн Патама саяхан Хятадын төв радио телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийн талаар өндрөөр үнэлж, Хятад улс дэлхийн олон улсын олимпын наадамд оролцож буйг сайшаав. Мөн олон улсын олимпын наадмыг зохион байгуулах талаар Хятад улс дэлхий дахинд олимпын нандин өвийг үлдээсэн гэв.

Патама хэлэхдээ, "Бээжингийн өвлийн паралимпийн ач холбогдол нь тэмцээний тус биеэс хол давсан юм. Энэ нь улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортод оролцох хүсэл эрмэлзэлд ихээхэн түлхэц өгч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст асар их эерэг энерги олгожээ. Хятад улс олон улсын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж, ялангуяа технологийн шинэчлэлийн хувьд маш их амжилтад хүрсэн юм. Түүнчлэн наадмын арга хэмжээг бүхэлд нь ногоон хөгжил, байгаль орчныг хамгаалахад анхаарч зохион байгуулжээ. Өвлийн паралимпийн нээлт, хаалтын ажиллагааг зохион байгуулсан шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд мөн Бээжин 2008 Зуны Олимп, Бээжин 2022 Өвлийн Олимпын нээлт, хаалтыг зохион байгуулсан болохоор тэр нь олимпын наадмын түүхэнд бичигдэж, олимпийн өв болон үлдэх болно.”

Өвлийн паралимпийн наадмыг зохион байгуулагчид Олимпын олон тэмцээний байр талбайг өвлийн паралимпийн байр болгон өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд зохицуулж шинэчлэн байгуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй халамжийн илэрхийлэл гэж Патама хэллээ.

Бээжингийн Өвлийн Олимп нь зохион байгуулах хорооны ажил, өндөр технологи ашигласан, нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй ногоон үзэл баримтлал нь өвлийн олимпын түүхэнд шинэ хуудас нээсэн гэж Патама үзэж байна. Сайн дурынхны өндөр чанартай үйлчилгээ нь мөн түүнд маш гүн сэтгэгдэл үлдээсэн гэжээ.