“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам өндөрлөлөө
2022-03-14 08:22:04
Share
Share this with Close
youtube WeChat

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам ням гаргийн орой Хятад улсын нийслэл Бээжин хотноо ёслол төгөлдөр өндөрлөлөө.

Хаалтын ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй олон хүн оролцсон байна.

Бээжин, Яньчин болон Жанчхүү гэсэн гурван газар есөн өдөр үргэлжилсэн уг олимпын наадамд зургаан спортын төрлөөр 78 тэмцээн уралдаанд 46 улс орны 600 орчим тамирчин оролцсон юм. Хятад улсын баг нийт 61 медаль, тэдгээрийн дотор 18 алтан медаль хүртсэнээр энэ паралимпын наадамд медалийн тоогоор тэргүүлсэн бол Украин улс нийт 29 медаль хүртсэнээр хоёрдугаар байрт орлоо. Харин Канад улс нийт 25 медаль хүртсэнээр гуравдугаарт оров.

Паралимпын хаалтын ёслолын үеэр Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс хэлэхдээ, “Тамирчид та бүхний үзүүлбэрүүд хамгийн хүнд хэцүү цаг үед гэрэл гэгээ түгээлээ. Та бүхэн түүх бүтээлээ. Та бүхэн итгэл найдварын гэрэлт цамхаг, энх тайвны төлөө тэмцэгч болж, үгээрээ бус үйлдлээрээ үлгэрлэж чадлаа” гэв.

“Бээжин-2022” паралимпын хаалтын ёслолын үеэр паралимпын тугийг 2026 оны өвлийн паралимпыг зохион байгуулах Италийн Милан болон Кортина д'Ампеццо хотод гардуулан өгсөн байна.