Улс орнуудын тамирчид сэтгэгдлээ хуваалцлаа
2022-03-14 10:57:25
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн паралимп маш сайн үнэлгээг оллоо. Улс орнуудын тамирчид Бээжинд маш сайн үнэлгээ өгч, тэмцээн өндөрлөж улс улсдаа буцах гэж байгаа үеэр энэ удаагийн  өвлийн паралимпийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Хятадын паралимпийн  сноубордын тамирчин Жи Лижиа хэлэхдээ, өөрийн улсдаа өвлийн паралимпд оролцож байгаадаа маш баяртай байгаа. Тэмцээний өмнө өдөр дасгалжуулагч мань надад урам зориг өгч, чи миний нүдэнд хэзээд хамаг шилдэг байдаг, чамд бүрэн итгэлтэй байдаг шүү  гэж хэлсэн нь миний хувьд мартагдашгүй.

АНУ-ын паралимпийн  сноубордын тамирчин Майк Майнер хэлэхдээ, миний хувьд Хятадад анх удаа ирж байна, эндэх бүх зүйл маш сонирхолтой санагдаж байгаа бөгөөд надад маш их эерэг энерги өгсөн. Мөн олон найзтай болсон хожим боломжтой бол Хятадад ирэхийг хүсэж байна.  

Финляндын паралимпийн сноубордын тамирчин Марти Серранин хэлэхдээ, Хятадад байх хугацаанд олон мартагдашгүй дурсамжууд үлдээсэн, боломжтой бол Хятадад дахин ирэхийг хүсэж байна гэлээ.

Унгарын паралимпийн  сноубордын тамирчин Думити Ричард хэлэхдээ, үнэхээр гайхалтай болсон, энэ нь миний  оролцож буй анхны өвлийн паралимп бөгөөд тэмцээний үеэр эцсийн шугам хүрэх үеэр сэтгэл маш хөдөлж байсан гэлээ.