Хятадын хүний эрхийн хамгаалалтын шинэ ололт амжилтыг харуулав
2022-03-14 22:05:19
Share
Share this with Close
youtube WeChat

"Та бүхний амласан зүйл бол энгийн, аюулгүй, гайхамшигтай байх, харин та бүхний хийж гүйцэтгэсэн зүйл бол гайхалтай, аюулгүй, энгийн бус гайхамшигтай зүйл байлаа."

13-ны орой "Бээжин-2022" өвлийн паралимпийн хаалтын ёслол дээр ОУПХ-ны ерөнхийлөгч Эндрю Парсонс үнэлж хэлэхдээ: Хятад улс ирээдүйн паралимпийн жишиг шалгуурыг тогтоов гэжээ. Үүнээс өмнө Парсонс: Энэ бол миний урьд өмнө нь үзэж байгаагүй "хамгийн сайн" өвлийн паралимп байсан гэж шулуухан хэлсэн юм. 

"Хос олимпийн хот" яаж "хамгийн шилдэг" байж чадсан бэ? Эцсийн дүндээ энэ бол Хятадын хүний эрхийн хамгаалалтын үр дүн юм.  

9 хоногийн хугацаанд дэлхийн 46 улс орон болон бүс нутгийн 600 шахам хөгжлийн бэрхшээлтэй тамирчид уралдааны талбай дээр байнга өөрийгөө даван туулж, "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн сайхан амьдарч чадна" гэдгийг өөрсдийн үйлдлээрээ нотлон харууллаа. Хятад, гадаадын тамирчдын тууштай тэмцэл нь "эр зориг, шийдэмгий байдал, хүсэл эрмэлзэл, тэгш байдал" гэсэн паралимпийн үнэт зүйлсийг тод тайлбарлаж, халдварт өвчний үед дэлхийд итгэл болон хүчин чадлыг сэлбэсэн байна. 

Хятадын төлөөлөгчид алт болон медалийн чансаагаараа хос тэргүүн байр эзэлж, өвлийн паралимпийн наадамд Хятадын шилдэг амжилтыг шинэчлэн тогтоосон гэдгийг дурдах нь зүйтэй юм. Энэ нь Хятадад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт эрчимтэй хөгжиж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр Хятад улс гайхалтай амжилт гаргасныг харуулж байна. Испаний Хаан Хуан Карлосын их сургуулийн профессор Фелипе Деваса хэлэхдээ: "Бээжингийн өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулсан нь сүүлийн жилүүдэд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн салбар хурдтай хөгжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг илүү хамгаалагдсаныг харуулж байгаа юм" гэжээ. 

Үнэхээр тийм. Жишээлбэл, өвлийн спортыг авч үзье. Хятад улс "300 сая хүнийг мөс, цасны спортод оролцуулах" зорилт дэвшүүлснээс хойш Хятадын хөдөлмөрийн чадвартай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие биедээ урам зориг өгч, хамтдаа урагшилснаар, Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн өмнө дээрх зорилтоо биелүүлж чадсан юм. 2016 оноос хойш Хятад улс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цас мөсний спортын улирал"-ын ажиллагааг 6 жил дараалан зохион байгуулж, нийтдээ 300 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан оролцуулсан байна. Тэд амьдралынхаа дутагдлыг нөхөж, амьдралынхаа мөрөөдлөө биелүүлэхийн тулд спортоор хичээллэдэг байна. 

Хятадын хөгжлийн явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар ч цаг үеийг дагаад урагшилж байгааг харж болох юм. Хятад улс "чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад, хөгжлийн бэрхшээлтэй ганц хүнийг ч орхихгүй" гэсэн амлалтаа үнэнхүү биелүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд тэгш оролцож, хөгжлийн үр шимийг хамтдаа хуваалцаж байна. Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс үзэхдээ: "Хятад улс дэлхий дахинд маш хүчтэй мессежийг илгээж байна, тэр нь даруй багтаамж юм" гэжээ. 

"Хоёр олимп адилхан сэтгэл хөдөлгөм гайхамшигтай байлаа." Хятад улс дэлхий дахинд амласан амлалтаа биелүүлж чадав. Хэзээд холбон урсдаг цасан ширхэг шиг хоёр олимпийн эв нэгдлийн хүч чадал, халамж багтаамжаар дүүрэн хүний эрхийн үзэл ойлголт нь эрхбиш хүн төрөлхтний урагшлах замыг гэрэлтүүлж, ирээдүй рүү хамтдаа урагшлах нь гарцаагүй.

\Ганаа орчуулав\