Хятадын багийн Олимпын хүрэл медалийг баталгаажууллаа
2022-03-21 14:58:47
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тамирчдын танилцуулгад Хятадын Тамирчин Су Бингтянь, Ши Женье, У Жичян, Тан Синчян нар бүгд олимпийн хүрэл медалийн эзнээр тодорхойлогдсон байна.

Өнгөрсөн жил Токиогийн олимпын наадмын эрэгтэйн 4×100 метрийн буухиа гүйлтийн тэмцээнд Хятадын Су Бингтянь, Ши Женье, У Жичян, Тан Синчян нар 37.79 секундийн амжилтаар дөрөвдүгээр байранд шалгарчээ. Өдгөө тэдэнд хүрэл медалийг нөхөн олгосноор, Хятадын тамирчид энэ төрлөөр түүхэн дэх хамгийн сайн амжилтыг байгуулж буй нь энэ юм.