Төвөдийн олимпын анхдагч аварга Че-Янгжил
2022-03-22 15:17:36
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 21-нд, Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны дэргэдэх бие даасан мөрдөн байцаах байгууллага-"Хөнгөн атлатекийн шударга ёсны зөвлөл"-ийн нийтэлсэн тайланд тэмдэглэхдээ, 2012 оны Лондонгийн олимпын эмэгэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхааны төрөлд алтан медаль хүртсэн Оросын тамирчин Ольга Каниськина "сэргээш хэрэглэсэн учир олимпын амжилтыг нь цуцалсан" байна гэжээ. Тэрээр тус байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.

Оросын тамирчин Ольга Каниськинагийн Олимпын алтан медалийг эргүүлэн авснаар, Хятадын тамирчин Че-Янгжил, Лю Хүн, Лю Шю нар тус тус олимпын алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.

Че-Янгжил урьд нь Азийн дээд амжилтыг эвдэж байсан бөгөөд Олимпоос алтан медаль хүртсэн Хятадын анхдагч төвөд үндэстэн юм.


Н.Пүрэвжав