Италийн баг ДАШТ-ийг дахин нэг удаа өнжих болов
2022-03-25 11:35:01
Share
Share this with Close
youtube WeChat

24-нд 2022 оны Катарын ДАШТ-ий Европын бүсийн сонгон шалгаруулалтын нэмэлт тоглолтод Италийн баг гоол оруулах олон боломжийг алдаж, Хойд Македонийн багт 1:0-ээр хожигдож, дахин нэг удаа ДАШТ-ийг өнжив.


Хойд Македон 29-нд Португалийн шигшээ багтай ДАШТ-ий финалын төлөө өрсөлдөх болно.


Энэ удаад ялагдснаар, Италийн баг хоёр удаа дараалан ДАШТ-ийг өнжсөн гэсэн үг юм, ахлах дасгалжуулагч Манчини тоглолтын дараа хэлэхдээ: "Миний хувьд, өнөөдөр хамгийн урамгүй өдөр болж байна. Гэхдээ би юу хэлэх вэ, хөлбөмбөг ийм л байдаг, бид нэмэлт тогтлолтод орох ёсгүй байсан юм, бид ялахын төлөө байдаг чадлаараа хичээсэн, тэр ч байтугай энэ удаагийн хожигдлын тухай ярих нь надад маш хэцүү байгаа. Энэ бол гайхалтай тоглогчидтой баг, би тэдний төлөө харамсаж байна" гэжээ.