Тухайн орон нутгийн цагаар 28-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, "Туркийн Истамбулд болох Орос-Украины шинэ ээлжийн хэлэлцээ амжилтад хүрэхийг Оросын тал хүсэж байна. ОХУ-ын хувьд “Донбассын ард түмнийг Киевийн засгийн газраас хохироохоос хамгаалах үүрэг хариуцлага бий”, Украин НАТО-д элсэхгүй байх, цэрэггүйжүүлэх, нацизмыг арилгах бол хэлэлцээгээр заавал авч хэлэлцэх асуудал юм" гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаас ер татгалзаагүй. Гэхдээ хоёр тал “зангилаа асуудал дээр тодорхой нийтлэг ойлголтод хүрсэн байх шаардлагатай", өдгөө зөвхөн санал солилцохын тулд л уулзалт хийх нь сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байгаа гэж Лавров хэлжээ.