Афганистаны ард иргэдэд дэмжлэг үзүүлнэ
2022-03-29 23:02:24
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 30, 31-нд Хятадын  Ань Хүй мужийн Түнь Ши хотод Афганистаны хөрш орнуудын гадаад хэргийн сайд нарын 3 дахь хурлыг Хятадын ГХЯ-ны сайд Ван И даргалан хуралдуулж,  Афганистаны нөхцөл байдлыг тогтвортой байлгахад хамтран түлхэц үзүүлэх дараачийн ажлыг  хэлэлцэх бөгөөд Афганистаны ард иргэдэд туслах “хөршийн төслийг” дэмжинэ гэлээ. Ван И-гийн Азийн олон орноор айлчилсны нэгэн чухал өртөө нь Афганистан байж таарна. Энэ нь Афганистаны түр засгийн газар байгуулагдсанаас хойш Хятадын өндөр дээд  албан тушаалтан анх удаа айлчилж буй хэрэг юм. Эдгээр үйлдлүүд нь Афганистаны энхийн сэргэн босголтыг дэмжих гэсэн Хятадын идэвхтэй хүчин чармайлтыг харуулж байна.  

 

Хятад улс Афганистаны найрсаг хөрш, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Афганистаныг энх тайвнаар сэргээн босгоход өөрийн хүчин чадлын хүрээнд үүрэг гүйцэтгэсэн юм. Өнгөрсөн онд Хятадын дээд удирдагчид Афганистаны асуудлаарх ШХАБ болон  Нийтийн аюулгүй байдлын гэрээний байгууллагын  гишүүн орнуудын удирдагчдын хамтарсан дээд хэмжээний уулзалтад оролцож, Афганистаны байдлыг аль болох түргэн шуурхай зохицуулах, Афганистантай яриа хэлэлцээ хийн, Афганистаны ард иргэдийг хүндрэл бэрхшээлээс гаргахад нь туслах  зэрэг гурван талын санаачилга  дэвшүүлж,   Афганистаныг энхийн замаар сэргээн босгохын чиглэлийг заасан юм. Хятад улс  мөн Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад хоёр удаа оролцож, Хятадын Тяньжинь, Катарын Дохад Афганистаны түр засгийн газрын тэргүүнтэй уулзсан байна.

 

Хятад улс Афганистаны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Афганистаны ард түмнийг улс орныхоо хувь заяаг бие даан тодорхойлж, хөгжлийн замаа сонгоход дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Хятад улс мөн шударга байр суурийг  баримталж, Афганистаны дайны хариуцлагыг Америк болон Өрнөдийн орнуудаас шаардаж, Афганистаны эсрэг авсан олон хориг арга хэмжээг цуцалж, Афганистаны ард түмэнд учруулсан ноцтой хохирлыг бодит үйл ажиллагаагаар нөхөхийг уриалсан байна.

 

Афганистаны түр засгийн газар Хятад улстай олон удаа дипломат аргаар харьцахаар дамжуулан гаднынханд  Афганистанд террорист үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хэн ч, ямар нэгэн  байгууллага Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглан бусад орны эсрэг үйл ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцнэ гэж мэдэгдэж байсан юм.

 

Удахгүй болох Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын гурав дахь уулзалт нь Хятад улс нь Афганистан  улам сайн болохыг хүсдэг жинхэнэ найз, дэлхийн энх тайвныг үргэлж сахин хамгаалж байдаг гэдийг бүрэн харуулж байна.