ӨМӨЗО нь сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих цуврал арга хэмжээ авлаа
2022-03-29 20:36:58
Share
Share this with Close
youtube WeChat

ӨМӨЗО  сүүлийн үед урамшуулах арга хэмжээ авч, томоохон сүүний  ферм байгуулж сүүний фермтэй холбоотой саалийн үнээ тэжээх, үйлдвэрлэлийн аргаар сүү үйлдвэрлэх, тэжээл бордоо бэлтгэх, татварын хөнгөлөлт үзүүлэх, урамшуулал олгох  иж бүрэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. 

ӨМӨЗО-ны ардын засгийн газар саяхан Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих есөн арга хэмжээний  тухай мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд ӨМӨЗО-ны  санхүү  2021 оноос хойш баригдсан 3000 үнээтэй томоохон  фермдүүдэд тус тус 6 сая юанийн нөхвөр олгож, үнээний тоо толгой 500-р  нэмэгдэх болгонд сая юанийн нөхөр олгох болно. 

Үүний зэрэгцээ, орон нутгийн засаг захиргаа тусгай зориулалттай бонд гаргаж  үнээний фермүүдээр гол болгосон бүхэл бүтэн сүүний ажил төрлийг хөгжүүлж байна.

Үндэсний болон өөртөө засах орны  хэмжээний  сүүний  бүтээгдэхүүний берндыг  бий болгож,  2022 оноос эхлэн өмнөх оны түүхий сүү боловсруулах хэмжээгээр  суурь болгож, үйлдвэрийн 1 тонн түүхий сүүг нэмж боловсруулахад 200 юанийн нөхвөр олгох болно. 

Түүнчлэн Өвөр Монголын Өөртөө Засах Орон саалийн үнээний халдварт өвчнөөс сэргийлэх 50 сая юанийн тусгай сан байгуулж,голчлон саалийн үнээний халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, мөн бруцеллёз, сүрьеэ зэрэг хүн амьтанад халдварлах халдварт  өвчний шуурхай хяналт, оношилгооны технологийн судалгаанд ашиглах болно.