Афганистаны асуудлаарх "Хятад Америк Орос +" зөвшилцлийн механизм Хятадад болно
2022-03-29 19:59:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 29-нд ээлжит хэвлэлийн бага хуралд Афганистаны асуудлаарх "Хятад Америк Орос +" зөвшилцлийн механизмын хурлын талаар танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, зөвшилцлөөр дамжин, 3-р сарын 30-31-нд Хятад Ань Хүй мужийн Түнь Ши хотод болох Афганистаны хөрш орнуудын гадаад хэргийн сайд нарын 3 дахь уулзалтын үеэр тус хурлыг хийхээр болсон гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Хятадын Гадаад хэргийн яамны Афганистаны асуудлаарх тусгай элч Юе Шяо-Юн хурлыг даргалж, Америк, Орос, Пакистаны гурван орны Афганистаны асуудлаар тусгай төлөөлөгч нар хуралд оролцоно. Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И талуудын төлөөлөгчдийг хамт хүлээж авч уулзах болно гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад Америк Орос Пакистан бол бүр Афганистаны асуудлаарх чухал нөлөөтэй орон юм. Бид энэ хурлаар Афганистаны хөрш орнуудын хуралтай уялдуулж, талуудын Афганистаны асуудлаарх нийтлэг ойлголтыг нэгтгэж, бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн Афганистаны сэргээн босголтод үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлж, Афганистанд туслан энх тайван тогтвортой хөгжлийг эртхэн биелүүлэхийг ахиулах болно гэжээ.