Шүхрээр үсрэх дуртай Чех залуу Майк
2022-03-29 13:59:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Хайнаньд Майк гэж шүхрээр үсрэх дуртай Чех залуу бий. Шүхрээр үсрэх дасгалжуулагчийн хувьд тэрээр 4000 метрийн өндрөөс Хайнань арлын байгалийн үзэсгэлэнт өнгө үзэмжийг тольдон харж, экстрим спортоор хичээллэх баяр баяслаар амьдралынхаа мөрөөдлөө болгосоор иржээ. 

Өндрөөс буух, гулсах, тойрон эргэлдэх зэргээр шүхрээр үсрэх  дасгал сургуулилтаа дасгалжуулагч Майк удирдан гүйцэтгэж байв. Хэдийгээр тэрээр 4000 метрийн өндрөөс бууж дассан хэдий ч далайн эргийн үзэсгэлэнтэй өнгө үзэмж бүрдсэн тансаг байгалийг харах болгон, өөрийн эрхгүй Хайнаний Боаогийн далай тэнгисийг дахин харах юмсан гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг байлаа.

2000 оноос Майк шүхрээр үсрэх спортоор хичээллэж эхэлсэн бол өнөө нэгэнт 22 жил өнгөрчээ. 2015 онд Майк албан ёсоор шүхрээр үсрэх мэргэжлийн дасгалжуулагч болсон юм. Майк жуулчдыг шүхрээр буухад нь маш нарийн нямбай, сэтгэл гарган заан жолоодож сануулдгаас жуулчид ч сэтгэл амар зугаа цэнгэлийг мэдэрч чаддаг билээ. "Өндрөөс үсэрнэ гэдэг эрсдэл ихтэй, тиймээс алдаа гаргахгүйн тулд хичээн ажилладаг."

2021 оны 6-р сард Хятадын шүхрээр үсрэх спортын хэтийн төлөв өргөн уудам байгааг мэдэрсний дараа тэрээр ямар ч эргэлзээгүйгээр Хятадад иржээ. Улам олон хүмүүс, аж ахуйн нэгжүүд Хайнаньд шүхрээр үсрэх бааз ажиллуулахаар төлөвлөж байгааг анзаарсан Майк  өөрөө ч халуун бүсийн ширэнгэн ой, наргил мод, давлагаан урсах номин цэнхэр далай тэнгистэй Хайнанийг сонгож ажил үйлсийн гараагаа эхлүүлжээ. 

“Энэ нутгийн хүмүүс маш найрсаг дотно, зочломтгой, хэлний бэрхшээл байлаа ч гэсэн тэд надтай ярих туртай байдаг.”Хятадад ирсэн эхний сард шинэ орчинд дасахгүйн улмаар бусдад багагүй яршиг төвөг учруулсан, харин хятад найз нөхдүүд, нутгийн иргэд намайг маш дотно найрсгаар хүлээн авсны ачаар хэлний бэрхшээлийг даван туулж, Хайнаньд ажил, амьдралаа эхлүүлэхэд маань маш их тус болсон гэж Майк ярьж байлаа.

"Намайг анх ирэхэд нутгийн хүмүүс дандаа л банана, наргил зэрэг жимс өгдөг байсан... Энэ бүхэн надад маш их таалагдсан. Далайн эрэг дээр суугаад наргилын шүүс ууж суух нь ёстой ая тухтай байдаг л даа."Үзэсгэлэнт орчин байгаль, амттай хоол унд нь Майкийг ирээдүйн хэсэг хугацаанд Хятадад ажил төрөл эрхэлж амьдрах эрмэлзлэлийг төрүүлжээ. Түүний мөрөөдөл бол Хятадад шүхрээр үсрэх сургалтын сургууль ажиллуулж, тус спортоор хичээллэх сонирхолтой сурагчдад өөрийн эзэмшсэн мэргэжлээ зааж уламжлахыг хүсдэг бол одоогоор энэ зорилгыгхоо төлөө хичээн ажиллаж байна, хэдийгээр сурагчид цөөн ч гэлээ түүний заан сургалт илэрхий үр дүнд хүрчээ.

"Маш халуун дотно, шантаршгүй зоригтой, тэгээд бүр хариуцлагатай багш, хичээлээ дуусгах болгондоо ямар нэгэн мэдэхгүй чадахгүйгээ надаас асууж байгаарай. Эрээлэх хэрэггүй гэж хэлдэг. Энэ нь маш хариуцлагатай санагддаг юм." 

Зөвхөн сурагчдад төдийгүй түүнийг дагасан шүхрээр үсрэх бүх хүмүүст маш хариуцлагатай ханддаг. Хөгшин залуу биеийн нөхцөл байдлын болзол хангасан бүх хүмүүсийг адил тэгш хүлээн авч, агаарт нисээ мартагдашгүй мөчүүдийг нь камертаа буулгаж авдаг. Одоогоор Майк бол Хайнаньд шүхрээр үсрэх бааз дахь жуулчдын зургийг гуравдагч өнцгөөс авч чаддаг цорын ганц багш юм. Энгийн гуравдагч талын зураг авалт хийх дасгалжуулагчид зөвхөн видео бичлэг хийх боломжтой байдаг бол Майк урт хугацааны бэлтгэл сургалт, өөртөө хатуу шаардлага тавьдгийн улмаас агаарт өндөр нарийвчлалтай зураг авах боломжтой болжээ.

Майк их сургуульд маркетингийн менежментийн чиглэлээр сурч байжээ. Харин одоо тэрээр уудам огторгуйд нисэх хүсэлдээ хөтлөгдөн, шүхрээр үсрэх экстрим спортоор хичээллэж, өнөөг хүртэл ажилласаар байна.

"Хэдийгээр би коллежид эдийн засаг, менежментийн чиглэлээр сурсан ч үнэндээ би одоогийн ажилдаа илүү дуртай. Тиймээс цаашид ч энэ ажлаа хийнэ гэж бодож болно.”

Хайнаньд ирээд жил болоогүй ч Хятадын соёлд дуртай Майк энд урт хугацааны турш ажил үйлсээ өрнүүлэх бэлтгэлээ нэгэнт хийжээ. \Ренчинсоо\