Дэлхийн засгийн газруудын чуулга уулзалт болов
2022-03-29 15:48:44
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 29-нд Дэлхийн засгийн газруудын VIII чуулга уулзалт “Дубай-2020” Дэлхийн экспогийн паркад албан ёсоор нээлтээ хийжээ. Хоёр хоног үргэлжлэх чуулга уулзалт нь “Ирээдүйн засгийн газруудыг бүтээе” гол сэдвийн хүрээнд 110 удаагийн хурал чуулган зохиож, 190 улс орон, бүс нутгаас ирсэн 4000 гаруй эрдэмтэн судлаач, компанийн өндөр албан тушаалтан, засгийн газрын албан хаагч нар засгийн газрын хөгжил, эрүүл мэнд, ирээдүйн технологи, боловсрол ба хөдөлмөр эрхлэлт, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, ирээдүйн хотуудыг бүтээн байгуулалт, нийгмийн сэргэх чадварыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн ирээдүйн арван жил зэрэг хүн төрөлхтөний аж амьдралтай салшгүй холбоотой сэдвүүдээр зөвшилцөнө.

Энэ удаагийн чуулга уулзалт нь олон улсын судалгааны байгууллагатай хамтран 20 хувь судалгааны тайлан нийтэлж, ирээдүйн арван жилийн хөгжлийн чиг хандлагын талаар гүнзгий сүвэгчлэлт хийх юм.