Афганистаны хөрш орнуудын гадаад харилцааны сайд нарын III хурал болно
2022-03-29 15:21:17
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Аньхүй мужийн Хуаншань хотод Афганистаны хөрш орнуудын гадаад харилцааны сайд нарын III хурлыг даргалан хуралдуулж, Пакистан, Иран, Орос, Тажикистан, Туркменистан, Узбекистаны Гадаад хэргийн сайд буюу төлөөлөгчид оролцоно. Үүний дараа Ван И “Афганистаны хөрш орнууд + Афганистан”-ны гадаад харилцааны сайд нарын уулзалтыг даргалж, Афганистаны түр засгийн газрын гадаад харилцааны үүрэг гүйцэтгэгч Амир Хан Мутаки, Индонез болон Катарын гадаад харилцааны сайд нар оролцох талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдлээ.