Европын иргэд эсэргүүцэл илэрхийлж байна
2022-03-29 15:37:46
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн ерөнхийлөгч Жо.Байден Европт хийсэн айлчлалаа дуусгаад орон нутгийн цагаар 27-ны өдөр Вашингтонд буцаж иржээ. Тэрээр эл айлчлалынхаа үеэр НАТО, G7 болон Европын Холбооны олон дээд хэмжээний уулзалтад оролцож, байр сууриа нэгтгэж, хамтдаа Орост чиглэсэн нэгдэлтэй бодлого, үйл ажиллагаа авч ажиллахыг хичээсэн. Гэсэн хэдий ч улс орнууд эрчим хүчний асуудлаар маш их санал зөрөлдөөнтэй байна. Герман, Бельги, Нидерланд зэрэг орон Оросын эрчим хүчнээс татгалзахыг илт эсэргүүцэж байна. Сүүлийн үед эрчим хүчний үнэ тасралтгүй өссөнөөс болж Европын олон оронд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болж байна.

Сүүлийн хэдэн хоногт Испани улс даяар авто тээврийн жижиг компаниуд болон ачааны машины жолооч нар шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн хугацаагүй ажил хаялт зарлав. Испанийн засгийн газар болон тээврийн салбарын холбоо хэдийгээр өнгөрсөн 25-ны өдөр тохиролцоонд хүрч, нэг тэрбум еврогийн нөхөн олговор олгох төлөвлөгөө боловсруулсан бөгөөд ачаа болон зорчигч тээврийн салбарынханд 450 сая еврогийн шууд тусламж үзүүлэхээр тохиролцсон ч эсэргүүцлийн хөдөлгөөн, ажил хаялтыг намжааж чадаагүй байна.

ВВС-ийн мэдээлснээр Орос жил бүр Европ руу 200 тэрбум шоо метр байгалийн хий экспортолдог бол Америк 2021 онд Европ руу ердөө 22 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлжээ. Европ илүү үнэтэй Америкийн байгалийн хийн импортоо нэмэгдүүлсэн ч богино хугацаанд Оросын хийнээс татгалзсанаас үүдэлтэй эрчим хүчний дутагдлыг нөхөхөд хэцүү юм. Түүнчлэн ОХУ-ын эсрэг ЕХ-ны хориг арга хэмжээний өртөг буюу “золиос”-ыг эцсийн эцэст улс орнуудын жирийн иргэд үүрнэ хэмээн шинжээчид үзэж байна.

Д.Хүчитбаатар