Өнгөрсөн долоон хоногт 10 сая 800 мянган тохиолдол бүртгэгджээ
2022-03-30 14:56:04
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 29-нд ДЭМБ КОВИД-19 цар тахлын тухай долоон хоног тутмын тайлан нийтэлж тэмдэглэхдээ, гуравдугаар сарын 21-ээс 27-ны өдрүүдэд дэлхийн хэмжээнд КОВИД-19-ийн халдвар авсан нь оношлогдсон тохиолдлын тоо 10 сая 800 мянгаар нэмэгдсэн бол энэ нь өмнөх долоон хоногийнхоос 14%-р буурсан үзүүлэлт байж, халдварын улмаас 45 мянга гаруй хүн нас баржээ.

Тайланд: Гуравдугаар сарын 21-ээс 27-ны өдөр дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол багассан төлөвтэй бол газрын дунд тэнгисийн зүүн нутагт халдварын тохиолдол хамгийн ихээр буурсан буюу өмнөх долоон хоногийнхоос 32%-р багассан аж. Харин халдварын тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн орнууд гэвэл БНСУ, ХБНГУ, Вьетнам, Франц, Итали зэрэг таван орон болно гэжээ.

Д.Хүчитбаатар