BYD компани 216 тэрбум 142 сая юанийн эрхлэлтийн ашиг үүджээ
2022-03-30 15:43:49
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 29-ний орой BYD компани 2021 оны тайлангаа нийтэлсэн бол 2021 онд тус компанийн ашиг орлого 216 тэрбум 142 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 38.02%-иар өсөн нэмэгджээ.

Хятадын Авто Машины Аж Үйлдвэрийн Холбооны статистикийн дагуу, 2021 онд Хятад улс нийтдээ 3 сая 545 мянган авто машин үйлдвэрлэж, 3 сая 521 мянгыг борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 дахинаар нэмэгдэж, шинэ эрчим хүчний авто машины зах зээлийн 13.4%-г эзэлжээ. BYD компани л гэхэд 2021 онд 600 мянган авто машин үйлдвэрлэсэн нь нь мөн үеийнхээс 218.30%-р өсөж, дотоодын зах зээлд шинэ эрчим хүчний авто машины борлуулалтаараа дараалан есөн жил манлайлжээ.

Д.Хүчитбаатар