Украин дахь АНУ-ын биологийн лаборатори юу хийснийг нь шалгах хэрэгтэй гэв
2022-03-30 14:58:48
Share
Share this with Close
youtube WeChat

Украин дахь АНУ-ын биологийн лаборатори эмгэг төрүүлэгчийг далдаар тараах үүрэг хүлээж байсныг гэрч баримт нотолж буй талаар саяхан ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм. Үүнд холбогдуулан НҮБ-ын Иракийн зэвсгийн анхлах байцаагч асан, АНУ-ын Тэнгисийн армийн явган цэргийн тагнуулын албан тушаалтан асан Скотт Риттер хэлэхдээ: Украин дахь АНУ-ын биологийн лаборатори юу хийж байсан талаар хатуу шалгалт хийх шаардлага маш их бий, ингэж байж АНУ “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ыг журамласан эсэхийг нотолж болох юм гэжээ.

АНУ-ын зүгээс 2021 оны сүүлчид “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ын гэрээлэгч орнуудын хуралд тушаасан баримт бичгээс үзвэл, АНУ-аас Украинд биологийн 26 лаборатори зэрэг хамтын ажиллагааны дэд бүтэцтэй байв. Энэ талаар Скотт Риттер хэлэхдээ: “Биологийн 26 лабораторийг байгуулсны шаардлагыг ойлгохгүй байна, түүнчлэн ОХУ-аас буруутгасан тэдгээр төслүүд юуны учир зөвшөөрөгдсөөр байсан нь ч ойлгогдохгүй юм, АНУ үүнд тайлбар хийх шаардлагатай. Жишээлбэл, шувууны ханиадны вирусийг зэвсэглэн Украинаас Орос руу нүүдэллэгч шувуудаар дамжуулан ийм төрлийн вирусийг тараасан байв” гэжээ.