Хятадын ядуурлыг бууруулах туршлага нь Африкийн тогтвортой хөгжилд ашигтай
2022-03-30 20:29:59
Share
Share this with Close
youtube WeChat

Африк нөөц баялаг ихтэй, хүн ам олонтой, өргөн зах зээлтэй ч дэлхийн хамаг ядуу тив болно. Африк Хятадын ядуугаас ангижруулах туршлагаас суралцан НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг аажмаар биелүүлэх боломжтой гэж Африкийн орнуудын мэргэжилтнүүд илэрхийлжээ. 

НҮБ-ын Тогтвортой хөгжил - 2030 хөтөлбөрийн тэргүүн чухал зорилт нь дэлхий даяар бүх хэлбэрийн  ядуурлыг арилгах явдал болно. НҮБ-ын бүртгэлийн дагуу, Сахарын цөлөөс өмнөх Африкт ихэнх хүмүүсийн өдрийн зардал 1.90 доллар ч хүрэхгүй байдаг. Цар тахлын нөлөөллийн улмаас  Сахарын цөлөөс өмнөх Африкт хэт ядуу хүний тоо эрс нэмэгджээ. 

Кенийн олон улсын асуудал хариуцсан мэргэжилтэн Кавенс Адхилл хэлэхдээ, Хятад улс хөдөө тосгоны ядуурлаас ангижруулах ажлыг чухалчлан үзэж, орчин үеийн хөдөө аж ахуйг ашиглан НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг маш хурдтайгаар биелүүлсэн юм. Энэ нь Кени зэрэг хөгжиж буй орнуудад авч хэлбэл маш сайн туршлага болно. 

Өмнөд Африкийн их сургуулийн Мбеки Африкийн манлайлал судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Тань Жели хэлэхдээ, бид Хятад улсын ядуурлыг ангижруулах ажлын хүнээр төв болгож, цогц хөгжлийг баримталж, намын гишүүд дайчилсан болон шийдэмгий хэрэгжүүлэлтийг суралцах ёстой гэлээ.  

Мадагаскарт байгаа Хятадын эрлийзжүүлсэн усан тутаргын инженерийн технологийн үндэсний судалгааны төвийн Африк дэх салбарын даргын туслах Ли Яньпин танилцуулж хэлэхдээ, манай төв тухайн нутгийн хэрэгцээнд  тохирсон эрлийзжүүлсэн усан тутаргын  сорт, тариалалтын арга техникийг сонгон үржүүлж байгаа бөгөөд нөгөө талаар тухайн нутгийн тариачдад энэ мэргэжлээ заан өгч байна. 

34 настай Мадагаскарын иргэн Хасина хэлэхдээ, 2019 оны сүүлчээр Мадагаскарт ган гачиг болсноос би Хятадын мэргэжилтнээс гантай газар суулгац ургуулах мэргэжлийг сурсан бөгөөд маш сайн үр дүнд хүрсэн гэлээ. 

Буркина Фасод Хятадын мэргэжилтний баг 50 га намгархаг газарт усан тутарга тарих жишиг  бүс байгуулж, үр, бордоо, хөдөө аж ахуйн техник, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бусад материалаар хангасан бөгөөд тариалалт, ургац хураалтын бүх үйл явцад оролцжээ. 

Буркина Фасогийн ерөнхийлөгчийн техникийн нарийн бичгийн дарга, Хятад-Буркина Фасогийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны төслийг хариуцагч  Гаусу Сеноу хэлэхдээ: жишиг бүсийн тутарга чанар сайтай бөгөөд хураалт нь өнгөрсөн оноос хоёроос гурав дахисан гэлээ. 

Гвиней-Бисау улсад  11 дэх удаагийн Хятадаас  Гвиней-Бисауд туслах  хөдөө аж ахуйн технологийн багийн ахлагч Жэн Жүнжие танилцуулахдаа, манай баг технологи нэмэх эд материалын хэлбэрийг ашиглан усан тутарга тарьж ургуулах техникийн гол цэгүүд зэрэг Хятад-Португалийн хос хэл дээрх сурах бичгүйг эмхтгэн, тухайн нутагт уг салбарын боловсон хүчин бэлдэж өгчээ. 

Сургалтад хамрагдсан хөдөө аж ахуйн машин механизмын оператор Диего хэлэхдээ, мэдлэгийг гэрийн үүдэнд хүргэж өгсөнд үнэхээр талархаж байна. Хятадын   хөдөө аж ахуйн технологийн баг Гвиней-Бисау улсад хориод жил ажиллаж, 30 гаруй усан тутаргын сорьцыг нутагшуулж, 22 мянга гаруй хүнд техникийн сургалт явуулсан юм.  

2021 оны сүүлчээр Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын 8-р бага хурлаар ядуурлыг бууруулах, тариаланчдад үр өгөөж хүртээх, ногоон хөгжил, чадавхыг бэхжүүлэх зэрэг олон салбарыг хамарсан Хятад, Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагааны "Есөн төсөл"-ийг Хятад улс зарласанд Африкийн ахан дүүс халуун дотноор хүлээн авсан юм. Угандагийн ерөнхийлөгч Мусевени Хятадын энэхүү алхмыг сайшааж, Хятад улсын  ядуурлыг арилгах, технологи дамжуулах мэргэжлийг  ихээхэн сонирхож байгаагаа илэрхийлжээ. 

Этиопын Стратегийн судалгааны хүрээлэнгийн олон улсын харилцаа, гадаад харилцааны ахлах ажилтан Мелаку хэлэхдээ: Африкийн орнууд ядуурлыг бууруулахад амжилт гаргахын тулд технологи дамжуулах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Хятадаас Африкт үзүүлж буй дэмжлэгийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй болоод байна гэжээ. 

Африкийн холбооны Хөдөө аж ахуй, хөдөө тоносны хөгжил, ногоон эдийн засаг, байгаль орчны тогтвортой байдлын асуудал хариуцсан комиссар Жозефа Сакко Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө, Африк  Хятадын ядуурлыг бууруулах амжилттай туршлагаас суралцаж, хөдөө тосгоны хөгжилд онцгой анхаарал хандуулах ёстой. Азаар би  Хятадын хөдөө тосгоны хотжилтын өөрчлөлтийг нүдээр харсан юм. 

Африкийн холбооны Эдийн засгийн хөгжил, худалдаа, аж үйлдвэр, уул уурхайн асуудал харилцсан  комиссар Альберт Мучанга хэлэхдээ: Африкийн холбооны 2063 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Африкийн эдийн засгийн өсөлтийн зорилтод хүрэхийн тулд Африкийн холбоо Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх маш их сонирхолтой байна гэлээ.