Япон түүхийн үнэнийг өөрчилж чадахгүй
2022-03-30 19:19:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 30-ны өдөр хэлэхдээ, дунд сургуулийн ахлах ангийн сурах бичгийг хянан тогтоох үед үг үсгээр тоглож, түүхэн үнэнийг бүдгэрүүлж, түүхэн гэм буруугаа үл тоомсорлож, хариуцлагаасаа зайлах нь Японы түрэмгийллийн түүхээ үгүйсгэж, гуйвуулдаг архаг арга башир юм гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Японы Боловсрол шинжлэх ухааны яам 29-ний өдөр дунд сургуулийн анхлах ангийн сурах бичгүүдийг хянан батлахдаа, Япон улс "бэлгийн боол", хүчний хүнийг албадан элссэн түүхийн бодит баримтуудыг бүдгэрүүлэн гуйвуулж, Дяо-Юйдао арлын асуудлаар Японы ганц талын байр сууриа сурталчилсан байна.
Үүнтэй холбогдуулан Ван Вэньбинь сэтгүүлчийн сонирхсон асуултыг хариулахдаа,  Японы энэ үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцэж, Японы талтай хатуу харилцахаа  илэрхийлсэн гэжээ.
Ван Вэньбинь хэлэхдээ, "бэлгийн боол" , хүчний хүн албадан элссэн нь Японы милитаризм гадаадыг түрэмгийлж, хүчээ тэлж байсан үеэр үйлдсэн хүн төрөлхтний эсрэг ноцтой гэмт хэрэг юм. Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн бодит үнэн  бөгөөд няцаашгүй нотлох баримттай, үүнийг өөрчлөх боломжгүй гэжээ.
Ван Вэньбинь Дяо-Юйдао арлын талаар онцлон тэмдэглэхдээ: "Дяо-Юйдао арал болон тэдгээрийн харьяа арлууд нь эрт дээр үеэс Хятадын нутаг дэвсгэр байсаар ирсэн бөгөөд Хятад улс тэдний талаар маргаангүй бүрэн эрхтэй. Японы тал хичээлийн бичигт юу хийсэн ч Дяо-Юйдао Хятад улсын гэсэн бодит байдлыг өөрчилж чадахгүй,  Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироох зорилготой үг яриа бүгд дэмий хоосон болно." гэжээ.