Нэг пуужингаар гурван дагуул хөөргөжээ
2022-03-30 15:03:39
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 30-ны 10 цаг 29 минутад, Хятад улсын бие даан судлан бүтээсэн CZ-11 зөөгч пуужин Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч, гурван ширхэг хиймэл дагуулыг товлосон тойрог замд оруулснаар хөөргөлтийн ажиллагаа бүрэн амжилттай болов. Ингэснээр CZ-11 нэрэмжит пуужингийн хувьд 12 дахь удаагийн хөөргөлтийг биелүүлж байгаа болно.

CZ-11 зөөгч пуужингаар энэ удаад Тяньпин-2 A、B、C хиймэл дагуулыг хөөргөсөн бол өдгөө хиймэл дагуулууд товлосон тойрог замд оржээ. Эдгээр хиймэл дагуул голдуу агаар мандлын сансрын орчны хэмжилт, тойрог замын урьдчилсан загварыг засах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.