Аюулгүйн зөвлөл Украины хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцжээ
2022-03-30 14:55:08
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 29-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хүмүүнлэгийн асуудлыг хянан хэлэлцжээ. Хятадаас НҮБ-д суугаа суурин дэд төлөөлөгч Дай Бин хэлэхдээ: Украины зөрчил мөргөлдөөний чиг хандлага үргэлжилсээр бөгөөд жирийн иргэдийн амь насны аюулгүй байдал, хүмүүнлэгийн хэрэгцээ шаардлагыг нь сайтар баталгаажуулах ёстой байна. Олон улсын хүмүүнлэгийн хуулийг мөрдөн журамлаж, жирийн иргэд эндэж шархдахаас хамгийн их хэмжээгээр зайлсхийж, иргэдийн зориулалттай дэд бүтцийн аюулгүй байдлыг хамгаалан, хүмүүс татан гарах, хүмүүнлэгийн тусламжийг оруулахад аюулгүй зам суваг хангаж, үр тариа, ундны ус, эм бэлдмэл зэрэг амьдралын үндсэн эд материалыг тасралтгүй нийлүүлэхийг баталгаажуулж, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүд зэрэг эмзэг бүлгийнхнийг сайтар хамгаалах хэрэгтэйг Хятадын тал уриалж байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар, Дэлхийн хүнсний хөтөлбөр болон бусад байгууллагууд хүмүүнлэг, төвийг сахисан, шударга ёсны зарчим баримталж, олон улсын дэмжлэгийг үргэлжлүүлэн дайчлан зохицуулж, мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлж, Украин болон хөрш орнууд асар их хүмүүнлэгийн хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэхэд нь туслахыг Хятад улс дэмжиж байна гэв.

Дай Бин онцлохдоо: Дайны галыг зогсооход яриа хэлэлцээ бол хамгийн үндсэн гарц юм. Орос, Украин шууд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн өрнүүлж, үр бүтэмж, энх тайванд хүрэх хүртэл нь олон улсын хамтын нийгэмлэг урамшуулан дэмжих ёстой. Аюулгүйн асуудал бол хуваагдашгүй бөгөөд бүлэглэлийн сөргөлдөөн өрнүүлэх, үнэмлэхүй аюулгүй байдлыг эрэлхийлэх нь хамгийн найдваргүй арга юм. Нөхцөл байдлыг намжаах, хямралыг зохицуулахын тулд Хятадын тал цаашид ч хүчин чармайлт гаргаж, бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэжээ.