Эх орныхоо уул усыг улам үзэсгэлэнтэй сайхан болгоё гэв
2022-03-30 19:50:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 30-ны үдээс өмнө нийслэлийн албан журмын мод тарих ажиллагаанд оролцохдоо, намын 18-р их хурлаас нааш бид та бүхэнтэй дараалан арван жил хамт мод тарьж байна. Энэ бол үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулахад гаргаж буй хүчин чармайлт бөгөөд бүх нийтээрээ, ялангуяа залуучууд багачуудад экологийн соёл иргэншлийн үзэл ухамсар суулгаж, олон нийтийг уриалан экологийн соёл иргэншлийн практик ажиллагаанд оролцогч, ахиулагч, үүрд баримтлагч байлгаж, эх орныхоо тэнгэрийг улам цэлмэг, уулсыг улам ногоон, усыг нь улам тунгалаг, улам үзэсгэлэнтэй байлгахын төлөө юм гэжээ.

Тэр хэлэхдээ, ой шугуй бол усан сан, банк, үр тарианы агуулах юм. Одоо үүний дээр нүүрстөрөгч бага ялгаруулах ойлголт нэмэх ёстой. Ой шугуй болон тал нутаг нь улс орны экологийн аюулгүй байдлын үндэс суурь болж, стратегийн үүрэг гүйцэтгэдэг. Ой шугуй тал нутаг маань сайн байвал экологи сайн байдаг. Өдгөө Хятадын экологийн соёл иргэншил сайжрах шатнаасаа чанарын өөрчлөлттэй болох чухал шатанд ороод байна. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэлбэрэлтгүй баримталж, экологийг тэргүүн байранд тавихыг хэлбэрэлтгүй баримталж, ногоон хөгжлийн замаар замнаж, уул ус, ой хөвч, нуур бүрд, тал нутаг, элсэн цөлийг системтэй хамгаалахыг ахиулж, нутаг дэвсгэрээ ногооруулах ажлыг шинжлэх ухаанчаар хийж, ой шугуй болон тал нутгийн эх баялгийн ерөнхий хэмжээ болон чанарыг дээшлүүлж, экологийн нүүрстөрөгчийг багасгаж, дэлхийн байгаль орчны засаглал болон цаг уурын засаглалыг ахиулж, хүн байгаль эе зохицолтой оршин амьдрахад улам их хувь нэмэр оруулах ёстой гэжээ.