Барууныхан Хятадыг жинхэнэ утгаар ойлгох сайн боломж тохиолоо
2022-03-30 19:55:09
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ онд Хятад Их Британи дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой тохиож байна. Саяхан Их Британийн Оксфордын их сургуулийн Хятад судлалын төвийн захирал Рана Митт ХТРТ-д тусгай ярилцлага өгөхдөө, барууны орнуудын  Хятад улс дэлхийн хүрээнд хир чухал үүрэг хүлээж буйг ойлгон мэдэх сайн боломж болж байна гэжээ. 

Рана Митт хэлэхдээ, энэ онд Их Британи, Хятадын хооронд элчин сайдын хэмжээний  дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой тохиож байна. Хасаг зууны турш хоёр орны харилцаанд саад тотгор байсан ч бүхэлдээ авч үзэхэд хөгжсөөр ирсэн юм. Тэрээр мөн онцлохдоо, хоёр орон дэлхийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийн хүрээнд хамтран ажиллаж, хүн төрөлхтний хамтын сорилтыг даван туулахад идэвхтэй хүчин зүтгэл оруулсан гэжээ. 

Хятад, Их Британи  хамтран ажиллаж дэлхийн хэмжээнд илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдгийг хоёр орон ухамсарлан мэдсэн, ялангуяа нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрийг ахиулах талаар  хоёр орон бүрэн төгөлдөр технологитой бөгөөд эдийн засаг, дэлхийн засаглалын сэдвийн хүрээнд ч хамтран ажиллаж болно. Үүний улмаас Их Британи, Хятадын хооронд элчин сайдын зэрэглэлийн дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойгоор гараа болгон дэлхийн хүрээнд хамтран ажиллаж илүү олон ажил хийх ёстой байгаа. 

Тэрээр, өнөө хоёр орны харилцаа саад тотгорт тулгарсан хэдий ч эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хэтийн төлөв саруул юм.  

Миний үзэхээр хоёр орны харилцаа нэлээд будлиантай бөгөөд ямар нэгэн салбар гэж тохиж хэлэхийн аргагүй. Харин банк санхүү, үйлчилгээний худалдаа зэрэг олон салбарт хамрагдах учраас эдгээр олон салбаруудад хоёр орон бүтээлч, үр дүнтэй яриа хэлэлцээ хийх ёстой гэж үзэж байна. 

Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанаас гадна боловсрол нь хоёр орны цаашдын яриа хэлэлцээ өрнүүлэх чухал салбар болсон гэж  Рана Митт үзлээ. 

Жишээлж хэлэхэд, 2022 онд Хятад оюутнууд Их Британид ирж суралцах  тоо нэмэгдсэн байна. Энэ үзэгдэл цар тахал тархан дэгдэхээс өмнө бий болсон. Энэ нь зарим нэгэн салбарт хоёр орны хооронд жинхэнэ хамтын ашиг сонирхолтой гэдийг харуулж байна. Хоёр орон хамтын ашиг сонирхолтой салбаруудын хүрээнд үр дүнтэй яриа хэлэлцээ хийх нь зүйтэй гэж үзэж байна. 

Ярилцлагын эцэст Рана Митт хэлэхдээ, Хятад улс дэлхий нийтэд нөлөөлөх хүчин улам  нэмэгдэж байгаа энэ үеэр барууныхан Хятад улсыг жинхэнэ утгаар нь ойлгох сайхан боломж болж байна. 

Цаашид олон салбарт бие биенээсээ  харилцан суралцсанаар хоёр орны харилцаа улам бэхжинэ гэж  би бодож байна. Их Британийн залуучууд хятад хэл сурч, Хятадын соёл түүхийг ойлгохыг би хүсэж байна. Сүүлийн хэдэн жил Хятадын талаарх ойлголт нэмэгдэж байгаа ч  харьцангуй бага байна. Ихэнх хүмүүс нь сайн мэдэхгүй байсан гэжээ.