Ван И, Жозеп Боррел нар цахимаар уулзав
2022-03-30 15:44:17
Share
Share this with Close
youtube WeChat

29-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайп Ван И Аньхүй мужийн Хуаншань хотоос Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррелтой цахим уулзалт хийжээ.

Ван И: Хятад, Европын Холбоо нь дэлхийн олон туйлшралын үйл явц дахь хоёр том хүчин болсны хувьд стратегийн байнгын харилцаа холбоогоо хадгалж, ойлголцлоо нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны нийтлэг ойлголтоо өргөтгөж, даяарчилсан сорилтуудын эсрэг хамтран ажиллах ёстой. Дараачийн шатны өндөр зиндааны арга хэмжээнд хоёр тал сайтар бэлтгэн, хоёр талт хамтын ажиллагааг стратегийн удирдлагаар хангаж, дэлхий нийтэд эерэг дохиог уламжлах ёстой гэв.

Жозеп Боррел: Өдгөө Европын Холбоо болон Хятадын харилцаанд зарим бодит асуудал нүүрлэж байна, гэхдээ Европын Холбоо хоёр талын харилцааг урагшлуулахын тулд хичээн чармайсаар юм. Европ Холбоо нэг Хятадын бодлого баримталдаг бөгөөд энэ байр сууриас хазайхгүй, хазайх ч ёсгүй гэжээ.