Дайны ашгийн төлөө сүлбээлдсэн бүлэглэл
2022-03-31 20:35:19
Share
Share this with Close
youtube WeChat

Орос Украины цэргийн мөргөлдөөн сар гаруйн үргэлжилж, харилцан мөчөөгөө өгөхгүй буйн улмаас хоёр орны офицер дайчид ,эгэл иргэд эндэн шархдаж, Украины хэдэн сая иргэн дүрвэж байна. Тус мөргөлдөөнийг өдөөгчийн хувьд АНУ нууцаар зэр зэвсэг хангасаар байгаа нь өөрийн орных нь цэргийн зэр зэвсгийн ашиг сонирхлын бүлэглэлийн мөн чанартай холбоотой юм. Энэ нь АНУ-ын арми , зэр зэвсгийн аж үйлдвэр, засгийн газар, Конгресс зэрэг нягт хамтран ажиллаж, зөвлөхүүд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэгтэйгээ нийлсэн ашиг сонирхлын бүлэглэл юм. Энэ бүлэглэл дэлхийн хэмжээнд  дайсан бий болгож, бусад орон хооронд мөргөлдөөн үүсгэх замаар дайны ашиг олдог. Орос, Украины мөргөлдөөн бол энэ бүлэг "цус сорогчид"-од олдсон  хамгийн шинэ олз нь болж байна.

△Зургийн тайлбар: Орон нутгийн цагаар 2022 оны 3-р сарын 29-ний өдөр АНУ-ын Maxar Technology компанийн хиймэл дагуулаас Украины Мариуполь хотын зургийг авлаа. Зургаас харахад Орос, Украин хоёр Мариуполь хотод бууны тулаан эхлүүлж, Мариуполь хотын гудамж эвдэгдсэн байна.
Орос Украины цэргийн мөргөлдөөн эхэлсний дараа АНУ-ын стратегийн салбарынхан  зэвсэглэлээ өргөжүүлэх, "Америк маягийн энх тайван"-ыг сэргээх тухай дуу хоолойгоо дахин чангаруулж, улсынхаа цэргийн хүчирхэг хүч, эдийн засгийн чадал, ам.долларын ноёрхлыг ашиглан бусад улс орныг сүрдүүлж,  "АНУ-ын засаглалтай энх тайван" -нд хүрэх санаатай байна. АНУ-ын стратегийн салбарын байнга шуугиулдаг энэхүү үзэл баримтлал нь цэргийн зэр зэвсгийн ашиг сонирхлын бүлэглэлийн  баяжих  эх ундарга нь болж байна.
Тэдний нүдэнд зөвхөн ашиг бий. Зарим хүмүүс нь Орос Украины мөргөлдөөн арван жил үргэлжлэхийг ч хүсэж байдаг. Украины ард иргэд эндэж шархдан, дэд бүтэц нь эвдэгдэж буйг ерөөс тоохгүй байна. АНУ-ын Батлан хамгаалах яамд алба хашиж байсан Франклин С. Спинней: “Орос Украины мөргөлдөөн үүссэнээс хойш олон хүн оргилуун дарс буудуулж тэмдэглэж суугаа гэдэгт эргэлзэхгүй” гэж шоглож байсан нь  ортой ч үг юм.