Афганистаны ард ирдгийн сайн сайхан ирээдүйгээ цогцлооход туслах ёстой
2022-03-31 10:32:45
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 31-нд болсон Афганистаны хөрш орнуудын гадаад харилцааны сайд нарын III хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин бичгээр үг хэлжээ. 

Ши Жиньпин: Афганистаны донсолгоо олон жил үргэлжилж, сэргэн босголтын гол зангилгаа цаг үедээ ирээд байна. Афганистан бол хуралд оролцож буй улс орнуудын хамтын хөрш, түнш байж, уул толгодоороо залгалдсан хувь заяаны нэгдмэл цогц болсон юм. Энх тайван, тогтвортой, хөгжлөө олсон Афганистаныг байгуулах нь тус орны иргэд түмний хүсэл тэмүүлэл болох төдийгүй, бүс нутаг, тэрчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцнэ. Хятад улс Афганистаны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсээр ирсэн бөгөөд тус оронд энх тайван, тогтвортой байдлыг сэргээхэд анхаарсаар байгаа. Афганистаны хөрш орнууд бүх хүчээ дайчлан, нийтлэг ойлголт болон зохицуулалтаа нэмэгдүүлж, Афганистаны ард ирдгийн сайн сайхан ирээдүйгээ цогцлооход туслах ёстой гэжээ.