Яагаад олон тооны шинж тэмдэггүй халдварын тохиолдол гарах болов ?
2022-03-31 15:08:44
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн хэдэн хоногийн байдлаас харахад, орон нутгийн КОВИД-ын халдвараар оношлогдсон тохиолдлоос шинж тэмдэггүй халдварын тохиолдол илүү илэрснийг хүмүүс анзаарчээ. Жишээлбэл эхний өдөр халдвар авсан 1280 тохиолдол байгаа бол шинж тэмдэггүй халдварын тохиолдол 4320, гурав дахь өдөр гэхэд халдвар авсан 1219 тохиолдол байсан бол шинж тэмдэггүй халдварын тохиолдол 4996 хүрчээ.

Тэгвэл өвчний шинж тэмдэггүй халдвар яагаад олон тоогоор гарах болов ? өвчний шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүс цаашид халдвар тараах уу? шинж тэмдэггүй халдварын тохиолдол нэмэгдсэнээс урьдчилан сэргийлж, хянахад бүр илүү хүндрэл учруулах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын Инженерийн академийн академич Жан Бө-ли хариулт өгчээ. 

"Өвчний шинж тэмдэггүй халдвар авсан хүний тоо нэмэгдэж, өндөр түвшинд байгаа нь энэ удаагийн тахал өвчний илэрхий шинж тэмдэг юм." Ийм шинж тэмдэг нь вирустэй холбоотой төдийгүй халдварыг цаг тухайд нь, эрт оношлохтой холбоотой, мөн вакцин тарьсантай холбоотой юм.” “Юуны өмнө энэ нь омикрон хувилбарын өөрийн онцлог шинжтэй холбоотой. "Коронавирусын мутаци орсон шинэ хувилбарын халдвар тараах хүчин нэмэгдэж зохих хэмжээнд хүрсний дараа хоруу чанар нь харьцангуй сулардаг. " Вирусийн хоруу чанар суларсан эмнэлзүйн шинж тэмдэг нь эмнэлзүйн шинж тэмдгүүдийг нэлээд хөнгөн байдалд оруулдгаас халдвар авсан хүмүүст богино хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэггүй гэж Жан Бөли тайлбарлалаа.

Бусад улс орнуудын омикрон ба дельта омгийн халдвараар нас барсан тохиолдлын шинжилгээний үр дүнгээс үзэхэд, омикрон омгийн халдварын хугацаанд нас баралтын түвшин буурсан байна. Энэ нь омикрон омгийн хувилбар нь бусад омгийг бодвол халдвар тараах хүчин чадал багатай гэдгийг харуулж байна. "Хэдийгээр ийм байгаа ч гэсэн шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүс үүнийг үл тоомсорлож болохгүй." Энэ нь нэг талаар шинж тэмдэггүй ч халдвар тараах шинж чанар нь илүү далд нууцлаг байдаг. Нөгөө талаар өнөөдөр шинж тэмдэггүй байхад маргааш гэхэд шинж тэмдэг илрэх магадлал ихтэй байдаг гэж Жан Бөли сануулжээ.

Жан Бөли: "ялангуяа өндөр настан, архаг өвчтэй, биеийн байдал нь сул дорой, мариатай, тамхи их татдаг хүмүүст халдвар авах эрсдэл ихтэй байдаг тул онц анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүсийг тусгаарлах, ажиглалт хийхийн дагуу хятад эм хэрэглэж, урьдчилан сэргийлж байх нь илүү тустай. Ингэх нь шинж тэмдэг илрэхгүй байх, цаашлаад нийтлэг шинжтэй хэлбэр рүү шилжихгүй байхыг хориглож чадна. Мөн нуклеин хүчлийг аль болох түргэн сөрөг болгож чадна. Цар тахал дэгдсэний дараа олон газарт өргөн хүрээтэй шинжилгээ хийсэн. Эрт оношилж илрүүлснээр олон өвчтөн халдварын эхний шатандаа байгаа бөгөөд халдварын шинж тэмдэг илрээгүй байна."

Хятадын олон газрууд халдварыг эрт илрүүлэх чадавх эрчимжихийн хэрээр улсын хэмжээнд тогтсон бүсэнд хүрч нуклеин хүчлийн шинжилгээг 24 цагийн дотор гүйцэтгэж болно. Нуклеин хүчлийн шинжилгээний сүүлийн үеийн ажлын байршуулалтын дагуу, улсын хэмжээнд халдвар авсан хүмүүсийг аль болох богино хугацаанд илрүүлж, халдварын эх үүсвэрийг хянах боломжтой болсон. Тиймээс халуурах, хуурай ханиалгасны улмаас тогтсон эмнэлэгт ханддаг байсан үетэй харьцуулахад одоо халдвар авсан хүмүүс халдвар авснаа эрт олж мэддэг болжээ.

"Бас нэг чухал шалтгаан бол Хятадын оршин суугчдыг өргөн цар хүрээнд вакцинд хамруулсан. Цаашлаад сүргийн дархлаа нэмэгдсэний улмаас шинж тэмдэггүй өвчтөн олширсон” гэж Жан Бөли хэллээ.

Тэгвэл өвчний шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүс халдвар тараах эрсдэлтэй юу? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Энэ ээлжийн тахлын эхний үе шатны байдлаас үзэхэд, зарим шинж тэмдэггүй халдвар авсан өвчтөн оношлогдсоны дараа тэдний ойр хавьталтай хүмүүсийн нуклеин хүчлийн шинжилгээний дүн нь харин эерэг гарсан тохиолдол бий. Энэ нь шинж тэмдэггүй халдвар нь вирусийн далд тархалтыг үүсгэхэд хялбар байдаг бөгөөд илэрмэгц олон хүнд халдвар тараасан байдаг.

Өвчний шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүс хэдийгээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэггүй ч нуклеин хүчлийн шинжилгээгээр дамжаад биедээ нуклеин хүчлийн вирус агуулж тодорхой хэмжээний вирус тээж байдгаас халдвар тараадаг гэж Жан Бөли тайлбарлаа.

Хятадын Төрийн зөвлөлийн өвчин хижгээс урьдчилан сэргийлж, хяналт тавих хамтарсан механизмын холбогдох мэргэжилтэн хэлэхдээ, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үүднээс авч үзвэл, шинж тэмдэггүй халдвар илэрсэн нь өвчнийг илрүүлэхэд хүндрэл учруулсан төдийгүй олон тооны шинж тэмдэггүй халдвар авсан өвчтөнийг цаг тухайд нь эмчлээгүйн улмаас халдварыг цаашид тараасан, мөн халдварыг цаг тухайд нь хянахад бүр илүү хүндрэл учрууллаа гэжээ.

Үүнтэй холбогдуулан Жан Бөли хэлэхдээ, халдвар хаанаас ирсэн гэдгийг түргэн шуурхай, хатуу мөрдөх хэрэгтэй, тэгээд түргэн, эрт оношилж, эрт тусгаарлах хэрэгтэй юм.

"Энэ ээлжийн омикрон хувилбараас үүссэн халдвар хэсэг хугацаанд тархасан бөгөөд халдвар нь олон зам сувгаар дамжиж байна. Тиймээс халдварын эсрэг ажилд асар их хүндрэл учруулсан төдийгүй ойр хавьтал, дахин ойр хавьтал, энгийн ойрын хавьтал үүсэхээс хатуу сэргийлэх хэрэгтэй. Түүнчлэн өвчний эхний шатанд халдвар тарааж байгаа эсэхийг илүү анхаарч, аль болох шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүсийг эртхэн олж оношлох шаардлагатай. Шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүсийг хамгийн богино хугацаанд өвчнийг нь илрүүлж, хороололд халдвар дамжихыг бүрмөсөн хориглож чадвал сая нийгэм нийтээрээ өвчин тахалгүй амар төвшин байж чадна гэжээ. \Ренчинсоо\