3-р сарын 21-ний нисэх онгоцны осын талаар тайланг сонслоо
2022-03-31 20:27:08
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо 3-р сарын 31-нд хуралдаж, 3-р сарын 21-нд гарсан Дорнод нутгийн агаарын тээврийн компанийн MU5735 нисэх онгоц осолдсон хэргийг зохицуулах онцгой байдлын албаны тайланг сонсож, дараачийн алхмын ажлыг байршуулсан байна. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, үг хэллээ.

Хуралд тэмдэглэхдээ, өдгөө ослын дараах ажлыг сайтар хийж, ослын шалтгааныг шалгах ажил алхам дараатай явагдаж байна гэжээ.

Хурал цохон тэмдэглэхдээ, уг ослын улмаас онгоцонд явсан 132 хүн аз бусаар амь насаа алдсанд бид гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Ослын дараах ажлыг сайтар хийж, үрэгдсэн хүмүүсийн үлдээсэн эд зүйлийг эмхтгэж, шилжүүлэн өгч, тэдний нэр хүндийг хамгаалж, ар гэрийнхэнтэй нь уй гашууг нь хуваалцах ёстой. Холбогдох талууд ослын шалтгааны талаар шинжлэх ухаанчаар шалгалт хийж, ослын шалтгаан болон шинж чанарыг эртхэн тогтоох ёстой. Энэ талын мэдээллийг эмх дараатай, цаг даруйд нь , ил тод зарчмаар өгч, нийгэм нийтийн анхааралд хариу өгөх хэрэгтэй гэжээ.

Хурал тэмдэглэхдээ, хөгжил болон аюулгүй байдлыг нэгдэлтэй хөгжүүлж, талууд эрхбиш аюулгүй үйлдвэрлэлийн хариуцлагын дүрэм тогтоон боловсронгуй болгож, хариуцлага алдсан, хэрэгжилт хангаагүй, шалгалтын явцад хуурамч дүр эсгэснээс болж осол гарсан байвал шууд хариуцсан хүмүүсээс хариуцлага нэхэмжлэх бөгөөд холбогдох удирдлагаас нь ч хариуцлага нэхэмжилнэ гэжээ.