Орос Украины хэлэлцээ идэвхтэй үр дүнд хүрч буй талаар Америк юу гэж байна?
2022-03-31 12:31:36
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 3-р сарын 29-нд Орос Украины тав дахь шатны хэлэлцээ Туркт өндөрлөлөө. Туркийн ГХ-ийн сайд Мевлют Чавушоглу хэлэхдээ, энэ ээлжийн хэлэлцээ өнөөг хүртэл хамаг амжилттай болсон. Оросын хэлэлцээний төлөөлөгчдийн багийн ахлагч Мекинский хэлэхдээ, хоёр тал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг түргэсгэж, харилцан буулт хийж чадвал энх тайван эрт ирэх болно гэлээ. Украины төлөөлөгчийн багийн гишүүн хэлэхдээ, хоёр орны төрийн тэргүүний уулзалтын үндсэн баримт бичгийг бэлтгэж дууссан гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, энэ удаагийн хэлэлцээгээр Украин өнө мөнх  төвийг сахих, цэргийн эвсэлд элсэхээс татгалзсан зэрэг олон чухал ахиц дэвшил гаргасан ба Орос Украиныг ЕХ-д элсүүлэхийг эсэргүүцэхгүй бөгөөд Украин хоорондын зөрчил мөргөлдөөнийг намдаах арга хэмжээ авах болно. Үүний зэрэгцээ хоёр орны төрийн тэргүүн уулзалт хийх төлөвтэй байна. Таван шатны энхийн хэлэлцээ хийсний эцэст хоёр тал нааштай үр дүнд хүрсэн. Энэ нь хоёр тал мөргөлдөөнийг эцэслүүлэх хүсэл эрмэлзэлтэй байхыг харуулж байгаа. Сар гаруй үргэлжилсэн цэргийн мөргөлдөөнд хоёр тал бага бус хохирол амссан учраас улс төрийн зохицуулалтын замд буцах нь зүйтэй.

Орос, Украины хэлэлцээ ахиц дэвшил гарсанд олон улсын хамтын нийгэмлэг баяртай байгаа. Харин Украины хямралыг өдөөгч Америк дуугаа хураасан байна.

AFP-гийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен 29-нд хэлэлцээний асуудлаар Орос “Төв” хандаж буй эсэхэд эргэлзээтэй гэж байлаа.  Энэ үг яриа нь хэлэлцээрийг үгүйсгэдэг Америкийн байр суурьтай нь нийцэж байгаа юм. Хоёр орон эвлэрэх гэж байгааг хараад Америк сууж тогтохоо больжээ.

Орос Украины хэлэлцээ ахиц дэвшил гаргасан өдөр Америкийн Сангийн сайдын орлогч Адежемо хэлэхдээ, “Кремлийн ордны дайны машин тоноглол  хэрэглэх чадамжийг бууруулах” -ын тулд Америк жич холбоотон орнууд нь Оросын эдийн засагт нөлөөлөх гол чухал салбаруудад хориг тавина гэжээ. Энэ нь АНУ-ын Сангийн яамны туслах асан Пол Крейг Робертсийн Орос Украин энхийн хэлэлцээр байгуулсан ч Америк нь Оросыг мөн л зүгээр байлгахгүй гэсэн таамаглалыг нотолжээ.