Дэлхийн хүн амын 1/3 нь вакцин тариулаагүй
2022-03-31 15:15:21
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 30-нд болсон ДЭМБ-ын КОВИД-19 цар тахлын тухай ээлжит хэвлэлийн бага хурал дээр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс хэлэхдээ, хүн амынх 70% нь КОВИД-19-ийн эсрэг вакцин тариулах нь улс орнууд цар тахлыг дарахад маш чухал үүрэг гүйцэтгэх юм. Одоогоор өндөр орлоготой орнууд энэхүү зорилтыг нэгэнт биелүүлж, халдварын улмаас нас барах хүний тоо огцом буурсан байна. Түүнчлэн зарим өндөр орлоготой орон иргэддээ вакцины дөрөв дэх тун тарьж байна. Харин үүнтэй илт харьцуулалт болж, дэлхийн хүн амын 1/3 нь вакцинжуулалтад хамрагдаагүйн 83% нь Африкийн орнуудын иргэд байна. Энэ нь вакцины хуваарилалт тэгш хүртээмжтэй биш гэдгийг харуулж байна гэжээ.